Линдси Лоханы экс найз залуу 38 насандаа нас барлаа

Д.Тамир | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

"Pink Taco" сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Харри Мортон өнгөрсөн бямба гарагт буюу 2019 арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Беверли Хиллз дэх өөрийн гэрт нас баржээ. Түүнийг нар барсан байхад нь төрсөн дүү Мэтью нь олж, цагдаад мэдэгсэн гэдгийг Беверли Хиллзийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Мортоны цогцост задлан хийсэн бөгөөд нэмэлтээр токсикологийн шинжилгээний хариу хүлээж байгаа гэх мэдээллийг Лос-Анжелесийн дүүргийн эмнэлгийн мэргэжилтэн хэвлэлийнхэнд өгчээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээнд дурдсанаар түүний амиа алдсан шалтгааныг мэс заслын хүндрэлээс болсон байж болзошгүй гэжээ. Учир нь тэрээр нас барахаасаа долоо хоногийн өмнө хамрын септумын гажилтыг засах мэс засалд орсон аж.

38 насандаа хорвоог орхисон Мортоныг жүжигчин Линдси Лоханы экс найз залуу гэдгээр нь бид мэднэ. Тэд 2006 онд романтик харилцаатай болж, албан ёсоор болзож эхэлсэн байдаг. Гэхдээ тэд удалгүй хоёр тийш болсон ч сайн найзууд болон үлджээ.

Түүний талаарх шуугиант мэдээ тасардаггүй байв. Тухайлбал, "People" сэтгүүлд түүнийг Линдсей Лоханаас гадна Деми Мур, Пэрис Хилтон, Бритни Спирс, Женнифер Энистон зэрэг алдартай эмэгтэйчүүдтэй болзож байсан гэж бичиж байлаа.

Ямартай ч түүний золгүй явдалд Линдси Лохан харууслаа илэрхийлж, өөрийн инстаграм хуудсандаа 2006 оны есдүгээр сард болсон Венецийн олон улсын кино наадмын үеэрх зургаа "Best friends. Best life"  хэмээн нийтэлжээ.
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Best friends. Best life.

A post shared by Lindsay Lohan (@lindsaylohan) on

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top