Украиныг АНУ-ын сонгуульд оролцсон гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Америкийн Конгрессын гишүүн Украиныг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж мэдэгджээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ли Зелдин “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа украинчууд АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд нөлөөлсөн гэсэн байна.

Зелдин ярихдаа ОХУ-ыг мөн сонгуульд хөндлөнгөөс нь нөлөөлсөн гэх таамаг байгааг хэлээд “Украинчууд 2016 онд сонгуульд нөлөөлсөн гэх маргаангүй баримт байгаа” гэжээ. Конгрессын гишүүний ярьж байгаагаар сонгуульд нөлөөлсөн хэрэгт Украинаас АНУ-д сууж байсан Элчин сайд асан Валерий Чалый холбоотой гэнэ.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өнгөрсөн аравдугаар сард 2020 онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Америкаас ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх шинэ дуулиан гарах нь гарцаагүй гэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top