ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: Хэмнэл бүтээгч Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу”

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

“Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч уран бүтээлч, DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гарах гэж байна.

Хэмнэл бүтээгч DJ Бодьхүү буюу продюсер, хөгжмийн зохиолч С.Мөнхбаатар андерграунд инструменталист чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Нийт найман цомог гаргасан бөгөөд “Rio Bodianova” пянзаа энэ оны хоёрдугаар сард гаргаж байсан юм. 

ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөр-ийг 2017 оноос санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Уг хөтөлбөр нь Монголын чадварлаг залуу уран бүтээлч олж илрүүлэн, тэдний уран бүтээлийг олон улсын тавцанд таниулан сурталчилах боломж олгох зорилготой.

Нидерландын Вант Улсын Хааг хотноо 2005 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй “TodaysArt” олон улсын наадам нь Европын хамгийн том наадмуудын нэг бөгөөд дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг. 

МУЗ, Хаан Банк Сан, “Today’s Art” наадмын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, “ХҮН-БАЙГАЛЬ-ХАЙР-ЭРХ ЧӨЛӨӨ” хөдөлгөөний уран бүтээлчдийн төлөөлөл “TodaysArt”, Норвегийн “Insomnia” олон улсын наадамд тус тус амжилттай оролцож, Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулсан билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-өөс 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.219.47) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top