Иракийн Батлан хамгаалахын сайд Швед рүү зугтах гэв үү

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

Стокхолмд Иракийн Батлан хамгаалахын сайд иргэншил авсан гэсэн мэдээлэл Шведийн хэвлэлүүдэд гарчээ. Шведийн Батлан хамгаалахын яам ч Иракийн сайд Наджах аш-Шамритай холбоотой мэдээллийг үгүйсгээгүй байна. “SVT Nyheter”-т мэдээлснээр Иракийн Батлан хамгаалахын сайд Стокхолмд өөр нэрээр бүртгүүлжээ. Аш-Шамри Шведийн иргэншил авах хүсэлтээ 2009 онд гаргаж, 2015 онд иргэншлээ авсан байж магадгүй гэнэ.

Иракийн цагдаа нар энэ сарын 4-нд Багдадад болж байгаа жагсаал руу гал нээсэн гэсэн дуулиан тарсан юм. Энэхүү дуулианы дараа Иракийн Батлан хамгаалахын сайдтай холбоотой шинэ мэдээлэл гараад байна. Түүнийг хоёр улсын иргэншилтэй байсныг илрүүлж, улс орондоо болж буй хурцадмал үйл явдлаас зугтах гэж байсан гэх таамгийг олон улсын хэвлэлүүд дэвшүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top