МИАТ-ын саатсан онгоц төлөвлөсөн хугацаандаа хөөрөөгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ ТӨХК-ийн онгоц өнөөдөр /2019.11.21/ өглөө "Чингис хаан" нисэх буудлаас хөөрөөд удалгүй эргэж буулт хийсэн.

Онгоц хөөрсний дараа онгоцны дугуй эвхэгдээгүй тул "Чингис хаан" нисэх буудалд буулт хийсэн гэх мэдээлэл ирсэн юм. Онгоцонд техникийн үзлэг хийж, 11:00 цагт Бээжингийн чиглэлд хөөрөхөөр төлөвлөсөн ч одоо хүртэл хөөрөөгүй байна.

МИАТ ТӨХК “2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар – Бээжин чиглэлийн ОМ223 дугаар аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 08:01 цагт хөөрсний дараа агаарын хөлөгт техникийн үзлэг газарт хийх шаардлага гарсан тул тус нисэх буудалд 08:42 цагт эргэж хэвийн газардсан. Одоогоор тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийж байгаа бөгөөд 11:00 цагт Улаанбаатараас Бээжингийн чиглэлд хөөрөхөөр төлөвлөж байна” гэдэг албан ёсны мэдээлэл өглөө. 

Харин тус нислэгийн нэгэн зорчигч олон нийтийн сүлжээнд “Онгоцны дугуй эвхэгдээгүйгээс саатсан гэж хажуугийн хүнээс сонссон. Онгоц хөөрөхөөр төлөвлөсөн 11:00 цаг өнгөрөөд 40 минут болж байна. Дамжин явах байсан тул үнэхээрийн том хүндрэл учирлаа. Онгоц 12:00 цагт хөөрнө гэсэн мэйл сая ирсэн ч хүмүүсээ онгоцонд оруулж эхлээгүй байна” гэсэн мэдээлэл дамжуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top