СУДАЛГАА | Цаг уурын өөрчлөлтөд хохирогчид нь Монголын цаатнууд

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд судалгаа хийсний дүнд Хөвсгөлийн Улаан тайгын орчимд цаг уур эрчимтэй дулаарч, цасан бүрхүүл жилээс жилд бага тогтож байгаа гэх дүгнэлтэд хүрчээ.

Улаан тайгын эко системийг гол бүрдүүлэгч нь цасан бүрхүүл, цас байсан ч сүүлийн таван жилд дулаарал эрчимтэй явагдаж байгаа гэж тэд үзэж байна.

“Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан цаатан иргэдийн ахуй, амьдрал эрс өөрчлөгдөж байгаа. Дулаарлаас шалтгаалж цааны тоо толгой огцом буурч байна. Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд цаа бугын тоо одоогийн мазаалай баавгай шиг болно” гэж Колорадо мужийн их сургуулийн туслах профессор Уиллиам Тэйлор ярьжээ.

 

Мэнгэбулаг хайрханы цасан бүрхүүлийн хэмжээ12 жилийн ажиглалтын зураг

 

Улаан тайга орчмын цаг уурын дундаж температур 20 дугаар зууны түвшинтэй харьцуулахад 1.5 хэмээр дулаарсан гэх судалгааны дүн гарсан байна. Улаан тайгын эко системийг хадгалах, цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллах ёстой гэж тэд үзэж байгаа юм. Колорадо мужийн судалгааны багийнхан судалгаан нэгдсэн дүн, тайлан боловсруулж НҮБ-д хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн АНУ-ын эрдэмтдэд тараагддаг “Plos One” сэтгүүлд хэвлүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
78(66.181.184.35) 2019 оны 11 сарын 21

дасан зохицохоос өөр арггүй

0  |  0
Top