“Театр- хүүхэд- боловсрол” зөвлөгөөн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хүүхэд оролцооны театрууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” жилийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжихэд хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг, ач холбогдолыг таниулах, Хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Театр – хүүхэд - боловсрол” зөвлөгөөнийг 2019 оны арвандүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, аймаг, нийслэлийн БСУГ-ын холбогдох албан мэргэжилтнүүд, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын 150 хүний төлөөлөл оролцох юм

Мөн зөвлөгөөний үйл ажиллагааг дэмжиж Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчны яамны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд уг арга хэмжээний үеэр хүүхэд оролцооны театруудын урлагийн тоглолтууд 2019 оны арваннэгдүгээр сарын 28-30 ний өдрүүдэд Улсын Хүүхэлдэйн театрын байранд тоглогдох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-264944 утсаар авна уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top