ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Рио Тинтогийн толгойны өвчин нэмэгдлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Английн “Ройтерс”, Америкийн “Блүүмберг”, Австралийн "Mining" хэвлэл мэдээллийн агентлагууд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Рио Тинтогийн толгойны өвчин нэгээр нэмэгдлээ гэж мэдээлж байна. Шүүхийн шийдвэр зөвхөн процедурыг тайлбарласан ч олон нийт энэ шийдвэрийг “Дубайн гэрээ”-г бүхэлд нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн гэж ойлгож байгаа. Хүссэн ч, эс хүссэн ч Монголын эдийн засаг болсон “Оюу Толгой” гэх энэ том төслийн талаар гаргасан парадокс утгатай шүүхийн шийдвэрийг гаднын хэвлэл хэрхэн харж байгаа талаар та бүхэнд хүргэе.


Дэлхийн хоёр дахь томоохон уурхай “Оюу Толгой” төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн толгойны өвчин нэгээр нэмэгдлээ. Монгол Улсын эрх баригчидтай үзэл санаагаа нэгтгэж чадахгүй байгаагийн дээр Захиргааны хэргийн шүүхээс “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө” процедурын хувьд хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаад байна.

Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орохоосоо өмнө саатаж, хууль эрх зүйн ээдрээтэй нөхцөл байдалд орж, үзүүлэлтүүд нь буурч, зардал нь хэтэрч, Засгийн газраас ажлаа шахамдуулахыг шаардаж буй. “Дархан Монгол ногоон нэгдэл” нэртэй Төрийн бус байгууллагын анхлан гаргасан энэ маргаан Ерөнхий сайд нь холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсанд байсан. Харин “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй гэж албан мэдэгдэлдээ дурджээ.

“Шүүхийн шийдвэр олон нийтийн тодорхойлсноор “Дубайн гэрээ”-г цуцлаагүй. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын захирамжаар гарын үсэг зурсан хүн нь Засгийн газрыг төлөөлөх чадвартай эсэх, бусад хуулийн заалттай зөрчилдөж байгаа эсэхээр л хандсан. Үүнийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм” гэж “Авинекс Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Солонгоо ярьжээ.

Монголын иргэд дотооддоо ч, хөрөнгө оруулагчид ч энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шүүхэд хандсан төрийн бус байгууллага анхнаасаа “Дубайн гэрээ” хууль зөрчсөн үү гэж хандаагүй харин Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх хүнийг томилсон, “Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үү гэдгийг тогтоолгохоор байжээ.

Он дөнгөж гарч байхад Рио Тинто компани далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж болзошгүй тухай мэдээлж байсан. Харин өнгөрсөн долоодугаар сард Рио Тинто болон “Оюу Толгой” компани далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх, ашиглалтад орох хугацаа 2.5 жилээр хойшлох тухай албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хоёр дахь томоохон уурхай бүрэн утгаараа ажиллаж эхлээгүй. Харин Монголчуудын хүсээд байгаа тэр их ашиг дотоодын зах зээлд нь орж иртэл хэсэг хугацаанд хүлээх ёстой болсон гэсэн үг.

Төслийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд зарим нэг асуудал байгаа ч төлөвлөөгүй олон саад бэрхшээл, цаг зуурын маргаан “Оюу Толгой” төсөлд гарч ирсээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бүр ноцтой зүйлийг хөндсөн нь Монгол Улсын парламентаас байгуулагдсан ажлын хэсгийн зарим гишүүн, УИХ-ын хэсэг гишүүн 2009 оны гэрээг цуцалж, 2015 онд байгуулсан “Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-г ч цуцлах ёстой гэж мэдэгдэв. Одоогоор дээрх ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу “Оюу Толгой” төсөлд гарын үсэг зурахад авлига орсон эсэх, зарим татвараас бултсан эсэх асуудлыг шалгаж байгаа.

Харин Монголчуудын хүсээд байгаа тэр их ашиг дотоодын зах зээлд нь орж иртэл хэсэг хугацаанд хүлээх ёстой болсон гэсэн үг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglhuu(82.233.228.208) 2019 оны 12 сарын 11

saihanbileg haana bnaa, gadaadad donshuuchilj baigaad hamtragch nartaa nuhuulah vii dee, tuunees ni omno olj ireh iumsan

0  |  0
thyhu(49.0.212.116) 2019 оны 11 сарын 20

hyleexgyi ee,exleed todorxoi orlogiig mongol yls jil byr avch yavax geree baix yostoi....

0  |  0
zochin(182.160.38.196) 2019 оны 11 сарын 20

gerleer ilchlegd buh bulhai ...notolgoo bol...

0  |  0
ondor nastan(182.160.38.196) 2019 оны 11 сарын 20

avilga avsan, tatvaraas bultsan ni ilerhii notlogdvol yah ve aan. olon ulsin arbitriin shuuhee..... mongol notlohod ta nar huleej avna aa...

0  |  0
Top