Тоттенхэм Хотспур ерөнхий менежерээ халлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Английн Тоттенхэм Хотспур клуб ерөнхий менежер Маурисио Почеттиног ажлаас нь халж байгаагаа зарлалаа. Португал мэргэжилтэн тус клубт таван жилийг үдэхдээ клбуийн түүхэнд анх удаагаа аваргуудын лигийн шигшээ тоглолтод хүргэсэн ч дэлдэн чихт цомыг өргөж чадаагүй юм.

Ихэнх мэргэжилтнүүд Тоттенхэм Хотспур клубээс энэ улиралд их зүйлийг хүлээж байсан ч тоглолт нь орон гаран байж одоо лигийн хүснэгтийн 14 дүгээрт бичигдэж байгаа юм. Сүүлийн таван тоглолтын гуравт нь тэнцэж, хоёрт нь хожигдсон гэх тааруу үзүүлэлт энэ клубийг дагаж байгаа. Хамгийн сүүлд лигийн 12 дахь тойргийн тоглолтод Шеффилд Юнайтед клубтэй 1:1 онооны харьцаагаар тэнцсэн нь шүүмжлэгчдийг улам дэврээж орхисон билээ.

Тоттенхэм клуб шинэ менежерээ томилтол туслах менежер Хесус Перез түр орлон гүйцэтгэнэ. Одоогоор Маурисио Почеттиногийн оронд Жозе Муриньо болон Карло Анчелотти нар ирнэ гэж спортын хэвлэлүүд мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мю(122.201.22.79) 2019 оны 11 сарын 20

Жозе Моу гэдэг сонин нэгнийг томилсон гэсэн кк

0  |  0
Top