СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг авлига, албан тушаалын хэргээр саатуулжээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, шалгалтын явцад түүний хууль бус үйлдлүүд тогтоогдсон учир шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж, энэ дагуу ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр М.Баасандоржийн дарамтад орж, хохирсон иргэд өнөөдөр /2019.11.19/ Авлигатай тэмцэх газарт тайлбар өгөхөөр ирээд байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэн би юу(66.181.161.73) 2019 оны 11 сарын 19

Баасандорж баасанжав энэ баасангууд шалгагдаад юу болчив

0  |  0
Top