АНУ Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээнд суухыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18


АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНАСАУ-ыг хэлэлцээрт эргэж орохыг уриалжээ.

Пентагоны тэргүүн Марк Эспер Хойд Солонгост хандан ямар нэгэн урьдчилсан нөхцөл, эргэлзээгүйгээр хэлэлцээрийн ширээнд эргэж ирэхийг хүссэн талаар Өмнөд Солонгосын “Ёнап” агентлаг мэдээлсэн байна. Марк Эспер хэлэхдээ Япон, Өмнөд Солонгос хоёрын хуваагдал нь БНАСАУ болон Хятадад үр өгөөжөө өгч байна гэжээ.

Вашингтон өмнө нь Хойд Солонгос бага зайн тусгалтай баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байгаа тухай мэдээ авч, тандаж байгаа талаараа мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top