Мексикийн найруулагч малчин соёлоор баримтат кино хийжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Мексикийн кино найруулагч Эверардо Гонзалез Намиби, Мексик, Австрали, Пакистан, Энэтхэг, Монгол, Марокко, Америкийн малчин соёлыг сурталчилсан “Онгон байгалийн эзэд” нэртэй баримтат кино хийжээ.

Энэ кино одоогоос нэг сарын өмнө “Мориела” олон улсын кино наадамд анх удаа дэлгэцэнд гарсан бол ирэх арванхоёрдугаар сараас эхлэн зарим улсын кино театрт гарах аж.

“Надад Америкийн Аризона мужид байдаг Навоххо индианчууд, монгол малчин ахуй гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Ойрын хугацаанд би болон манай баг монгол малчин айл, монгол соёлын тухай бүрэн хэмжээний баримтат кино хийх бодолтой байгаа. Монголчуудын тухай арав хүрэхгүй минут кинонд багтаах нь дэндүү учир дутагдалтай” гэж найруулагч Эверардо Гонзалез ярьжээ.

Эверардо Гонзалез улс, үндэстнүүдийн соёл, зан заншлаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын боловсруулсан Америк-Мексикийн хил дагуу хана босгох шийдвэр иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар бүрэн хэмжээний баримтат киногоо бэлэн болгож, АНУ-д нээхээр төлөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top