ДЭЛХИЙН ТОЙМ: Трампт итгэл үзүүлэх эсэх асуудал түүний нэр хүндэд хэрхэн нөлөөлөв?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх сонсголын хоёр дахь өдрийн үр дүнгээс харахад түүний дэмжлэг дөрвөн пунктээр нэмэгджээ. Эхний өдөр Төрийн тэргүүний үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын 46 хувь нь дэмжсэн бол хоёр хоногийн дараа аль хэдийнээ тал хувь болсон байна. Мэргэжилтнүүд энэхүү шалгуур үзүүлэлтийг Ерөнхийлөгчийн өрсөлдөгчдийн байр суурь гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор бүтэлгүйтсэнтэй холбон тайлбарлажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит өрсөлдөгч болох Ардчилсан намын Жо Байденыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дарамт шахалт үзүүлсэн болохыг баталж чадаагүй нь түүний нэр хүндэд нөлөөлжээ. Үүний зэрэгцээ, улс төрийн судлаачид Цагаан ордны тэргүүн ялалтаа тэмдэглэхэд эрт байна гэж үзэв. Одоо хэдэн долоо хоногийн турш сонсох хурал үргэлжилнэ. Трампыг эсэргүүцэгчид галаар тоглож байна гэж үзэх ажиглагч олон байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Доналд Трампын импичментийн асуудалд холбогдсон хоёр нийтийн санал хураалтын дараа түүний рейтинг хэд хэдэн оноогоор өссөн байна. Үүнийг социологийн албаны хийсэн судалгаа нотолжээ. Энэ сарын 13-нд болсон анхны хэлэлцүүлгийн үеэр санал асуулгад оролцогчдын 46 хувь нь төрийн тэргүүний үйл ажиллагааг зөвшөөрөв. 15-ны өдөр болсон хоёр дахь хэлэлцүүлгийн дараа энэ үзүүлэлт дөрвөн пунктээр өсөв. Одоо судалгаанд оролцогчдын 50 хувь нь Трампыг дэмжиж байгаа. Доналд Трамп судалгааныхаа хариуг “Твиттер” хуудсандаа байрлуулсан бөгөөд “Баярлалаа” гэсэн товч тэмдэглэл дагуулжээ.

Төлөөлөгчдийн танхимд болсон олон нийтийн сонсгол дээр “яллах ажиллагаа”-ны гол гэрчүүдийн нэг, Украин дахь АНУ-ын Элчин сайд асан Мари Йованович үг хэлжээ. Тэрбээр 2016 оны наймдугаар сараас 2019 оны тавдугаар сар хүртэл дипломат төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хавар хэд хэдэн шуугиантай дуулианы дараа халагджээ. Украины тэр үеийн ерөнхий прокурор Юрий Луценко Йованович түүнд тус улсын эрх баригчид яллах эрхгүй Украины албаны хүмүүсийн жагсаалтыг өгсөн гэж мэдэгдсэн байна. Мөн “Хилл” сонинд бичсэнээр Бүгд найрамдах намын сенатор Пит Сешнс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод захидал бичиж, Йовановичийн хувийн ярианы талаар Цагаан ордны засаг захиргаанд мэдээлжээ. Тус сонсголыг Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны дарга Адам Шифф нээж үг хэлээд Йовановичийг Луценко болон Трампын өмгөөлөгч Рудольф Жулиани нарын зохион байгуулсан кампанит ажлын золиос болсон гэж мэдэгдэв. Хорооны дарга энэ кампанит ажлын зорилго нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй албан бус харилцааны суваг бий болгоход саад болсон тул түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж мэдэгджээ.

Трампыг эсэргүүцэгчид түүнийг албан тушаалаа ашиглан улс төрийн хувийн зорилгодоо хүрэх гэж оролдсон нь засгийн эрхээс зайлуулах үндэс болсон гэж үзэж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар судалгаанд оролцогчид Трампад итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь өнгөрсөн баасан гарагт болсон шүүх хуралд түүний өрсөлдөгчид Ерөнхийлөгчийг буруутгасан баримтууд үнэн болохыг нотолж чадаагүй байна.

“Украины хувьд АНУ-тай харилцах нь хамгийн чухал харилцаа юм. Владимир Зеленский болон Украины өөр ямар ч Ерөнхийлөгч ийм тааламжтай байдлын тулд чадах бүхнээ хийх болно гэдэгт би итгэж байна” гэж Мари Йованович дүгнэжээ. Тодруулсан асуултын хариуд Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийг баярлуулахын тулд өөрийн хүчээр бараг бүх зүйлийг хийсэн” гэж тэрбээр дараах зүйлийг хэлсэн байна. “Тодорхой хүрээний хүрээнд хязгаарлагдмал байгаа гэдэгт би итгэлтэй байна. Миний ойлгож байгаагаар Украины Засгийн газар энэ талаар олон удаа хэлэлцсэн. Тийм ээ, бидэнтэй харилцаагаа хадгалах нь аюулгүй байдал болон улс төрийн ашиг сонирхлын хувьд чухал ач холбогдолтой юм” гэжээ. Тиймээс Йованович Трамп Зеленскийг дарамтлахыг оролдож байгааг тодорхой нотолж чадаагүй гэж улс төр судлаачид үзэж байна.

“Үнэндээ Ардчилсан намынхан Трамп бүхэл бүтэн амьдралаа Төрийн департаментад зориулсан тэр эрхэм эмэгтэйг доромжилсон байдал сонсогдож байна гэж үзсэн. Үүний зэрэгцээ Трампыг дэмжигчид Йовановичтой хийсэн асуулгаараа түүнийг гутаах гэж оролдсон бөгөөд тэд амжилтад хүрсэн” гэж “RT” агентлаг дүгнэжээ.

Мөн Йованович тавдугаар сард халагдсан, Америкийн Ерөнхийлөгч Украины удирдагчийг дарамталсан гэгддэг Трамп Зеленскийтэй утсаар ярьсан явдал нь долдугаар сарын 25-нд болсон гэж зарим шинжээч дүгнэж байна. Тэдний үзэж байгаагаар америкчууд импичментийг батлахын тулд Ерөнхийлөгчийн өрсөлдөгчид төдийгүй өөрийн нам нь эсэргүүцэх ёстой.

Трампын эрүүл мэндийн талаар таамаглал дэвшүүлэхгүй байхыг уриаллаа

Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн албанаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эрүүл мэндийн талаар таамаглал дэвшүүлэхгүй байхыг уриалав. Тэдний өгч байгаагаас хальсан таамаглалууд нь маш хариуцлагагүй бөгөөд улс оронд аюултай аж. Трамп үзлэгт орсныхоо дараа эмнэлгийн ажилтнууд болон цэргүүдийн гэр бүлийнхэнтэй уулзсан талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдээд 2020 он гарахын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч маш завгүй байгааг хэлжээ. Ерөнхийлөгч Трамп эрч хүчтэй хэвээр байгаа бөгөөд эрүүл мэндийн талаар асуудалгүй аж. Цагаан ордны хэвлэлийн албанаас баасан гарагт нийтэлсэн Ерөнхийлөгчийн амралтын өдрүүдийн албан ёсны хуваарьт эмнэлэгт очих тухай байгаагүй гэнэ. Харин "Twitter" сүлжээнийхэн Цагаан ордны тэргүүний эрүүл мэндийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлжээ. Тухайлбал, Трампын Мэриленд рүү очсон шалтгаан нь цээж нь өвдсөнтэй холбоотой гэсэн байна.

Доналд Трамп 2018, 2019 онд эрүүл мэндийн жил бүрийн үзлэгт хамрагджээ. Тэрбээр хоёр удаа Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт үзлэгт орсон байна. Өнгөрсөн хоёрдугаар сард үзлэгт орсных нь дараа эмч нар түүний эрүүл мэндийг “маш сайн” гэж дүгнэжээ.

Өрсөлдөгчид бууж өгсөөр

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдэж байсан “Starbucks” кофены сүлжээний тэргүүн асан, тэрбумтан Ховард Шулц сурталчилгааны ажлаа зогсоосон. Мөн Нью-Йорк хотын захирагч асан, бизнесмен Майкл Блүмбэрг мөн зайгаа тавьж өгчээ. Тэрбумтан, “Farallon Capital” компанийг үндэслэгч Том Стайэр ч мөн нэрээ татав. Тэрбээр Доналд Трампт импичмент үзүүлэх эсэх асуудлаар явуулж буй кампанит ажилдаа анхаарал төвлөрүүлж эхэлсэн. Сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болно. Доналд Трамп дахин сонгогдвол тэрбээр тангараг өргөх үеэрээ 75 настай байх юм.

Сонгуулиас өмнө асуудлыг эцэслэнэ

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2020 оны сонгуулийн гол өрнөлөөс өмнө Доналд Трампт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэхээр зорьж буйгаа мэдэгджээ. Импичменттэй холбоотой шалгах ажиллагаанд Цагаан ордон хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэнээр шүүхийн томоохон маргаан эхлэх магадлал нэмэгдээд байгааг ажиглагчид хэлж байв. Тэгвэл одоо Трамп ялалтаа тэмдэглэх нь бараг тодорхой болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнийг Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлж, улс төрийн өрсөлдөгчөө мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхийг завдсан гэж үзэж буй асуудлыг Цагаан ордон нууцалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Украины Төрийн тэргүүн Владимир Зеленский нарын өнгөрсөн долдугаар сарын 25-нд ярьсан утасны ярианд Украины эрх баригчдаас ирэх 2020 онд АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын өрсөлдөгч, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байдены хүүгийн талаар Украинд авлигын хэргээр мөрдлөг явуулахыг шаардсан гэсэн дуулиан гарсан. Доналд Трамп уг утасны яриаг олонд дэлгэн ил болгохыг хүссэн билээ. Тэрбээр нэрээ цэвэрлэж авахыг хүсч байгаа ч Жо Байденыг Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөнө гэж тооцон нэр төрд нь халдах гэсэн нь өөрт нь гай болжээ. Цагаан ордноос ил болгосон Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлд “Байден хүүгийнхээ Украин дахь авлигын хэргийг хааж, Хантер Байдены хэргийг хаалгаж чадсанаа баруун солгойгүй онгирон ярьж байна. Боломжтой бол та бүгд энэ хэргийг дахин нягтлан шалгавал таатай байх болно...” гэсэн яриа бий. Трампын энэ хүсэлтийн хариуд Зеленский “Удахгүй манайд шинэ ерөнхий прокурор томилогдоно. Тэр хүн 100 хувь манай талын хүн, магадгүй таны хүсэлтийг бид харгалзаж үзэж болох юм” гэсэн байдаг.

Бусад гэрчүүдийг мэдүүлэг өгүүлэхгүй

Украин дахь Элчин сайд асан мэдүүлэг өгсөн ч Цагаан ордон бусад гэрчүүдийг мэдүүлэг өгүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа аж. Ардчилсан намынхан мэдээлэл олж авахын тулд шүүхэд хандах эсэхээ шийдэх шаардлагатай болжээ. Хэрэв шүүхэд хандвал энэ асуудал сунжирч, 2020 оны сонгуулийн жилтэй золгох магадлалтай. Ардчилсан нам шүүхэд ялсан ч импичмент нь улс төрийн хувьд ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top