ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН”-ын зөвлөл хуралдана.

Монголын үндэсний музейд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдийн “Эх дэлхийгээ хайрлая” гар урлал, уран зургийн бүтээлийн үзэсгэлэн эхэлнэ.

09.00 цагт 

  • ЭХЭМҮТ-ийн сургалтын танхимд "Томуу томуу төст өвчний үеийн оношилгоо эмчилгээний менежмент, сүүлийн үеийн чиг хандлага" сургалт болно. Утас: 99179899, 86885060
  • “Чингис” зочид буудлын их танхимд "Умайн хүзүүний өмөнгийн оношилгоо эмчилгээний удирдамжийг шинэчлэх нь" сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99179899, 86885060
  • НҮБ-ын байранд “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, түүний хүртээмж” сургалт болно.
  • Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Хүүхдийн сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, ялган оношлох нь” сургалт болно.

09.30 цагт 

  • “Шангри-Ла” зочид буудалд “Хариуцлагатай бичил уурхай” форум болно. Утас: 99109723

10.00 цагт 

  • Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.
  • Үндэсний номын санд “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-г номын сангуудад бэлэглэх ёслол болно.

11.00 цагт 

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зѳвлѳлийн тэргүүн Б.Эрдэнэ “Монгол Улс аюултай хог хаягдлыг булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлнэ.
  • ЭМЯ-нд ДЭМБ, НЭМҮТ-өөс “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн талаар мэдээлнэ.
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүннү бичээс тайлагч “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ -аас Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлалын холбоо буруу тайлсан талаар  мэдээлнэ. Утас:  88821168

12.00 цагт

  • Монголын уран зургийн галерейд Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал С. Цацралтын “Атар60” үзэсгэлэнгийн нээлт болно.

13.30 цагт 

  • Монголын театрын музейд Монгол, Солонгосын гэрэл зурагчдын хамтарсан “Autumn Festivals” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт 

  • “Сити” цамхагт “Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” уралдааны шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно. Утас: 88098294
  • МСНЭ-ээс санаачлан “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top