Хуулийнхан Ц.Элбэгдоржийг ХИЛ ДАВСНЫГ МЭДЭЛГҮЙ гэрчээр дууджээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг энэ удаад прокурорын байгууллагаас дуудаж, гэрчийн мэдүүлэг авахаар болжээ. Харин тэрбээр хуулийн байгууллагын дуудсан цагт очиж амжихгүй гэдгээ хилийн гаднаас мэдэгдэв.  Экс Ерөнхийлөгч олон улсын хэд, хэдэн уулзалтад оролцож яваа бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гэдгээ илэрхийллээ-


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг прокурорын байгууллагаас гэрчээр дуудсан ч гадаадад байж таарчээ. Тэрбээр олон улсын хэд, хэдэн хуралд оролцохоор гаднын орныг зориод багагүй хугацааг өнгөрүүлж байгаа аж. Харин түүнийг Монгол Улсын хилийг орхин гарсныг хууль хяналтынхан мэдээгүй төдийгүй бүр хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг, тайлбар авахаар албан тоот илгээсэн байна. Тэгвэл прокурорын байгууллагад гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2019.11.17/ хил давсан шалтгаанаа өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбарласан юм. 

Тэрбээр "Би олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хэд, хэдэн хуралд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож, зугтаад явсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр оролдож байгаа бололтой. Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна. Намайг дуудсан хуулийн байгууллагад энд оролцоод явж байгаа хурлынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний дээд хүч юм. Надад монголын хууль, Монголын төрийн эсрэг хийсэн зүйл байхгүй ээ. Заавал оролцох шаардлагатай, төлөвлөгөөнд тусгагдсан олон улсын хурлуудад оролцчихоод, удахгүй хурдан очно" гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарыг өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга Тавантолгойг орд газрыг Хятадын нэгэн компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутгаж, хуулийн байгууллагад 170 хуудас бүхий нотлох баримтыг хүргүүлсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлын дагуу Ц.Элбэгдоржийг дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан билээ. Түүнчлэн Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн есдүгээр сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулж, байцаалт авсан байдаг.

Тухайн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг байцаалт өгсөн Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Таван толгой гэрээний төсөлд 100 жилийн тухай, үнэгүй өгөх тухай огт байхгүй. Хариуцлагатай хүний амнаас ойчсон санаатай гүтгэлэг байснаас гадна Ерөнхийлөгч нийтийн албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж Прокурорын Удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ ажиллагаандаа ашигласан нь ёс зүйгүй, прокурорт иргэний гомдол гаргах дүрэм журмыг зөрчсөн явдал байсан" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.  

Харин өмнө нь АТГ-т дуудагдаж тайлбар, мэдүүлэг өгөхдөө "Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж цахим хуудаснаа мэдэгдэж байсан Ц.Элбэгдоржийг энэ удаад прокурорын байгууллагаас дуудаж, гэрчийн мэдүүлэг авахаар болжээ. Харин мань эр хуулийн байгууллагын дуудсан цагт очиж чадахгүй гэдгээ хилийн гаднаас мэдэгдэв.  Тэрбээр олон улсын хэд, хэдэн уулзалтад оролцож яваа бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гэдгээ илэрхийлсэн юм.

Харин түүнийг Монгол Улсыг орхин гараад багагүй хугацааг өнгөрүүлж байгааг хууль, хяналтынхан мэдэлгүй дуудаж, гэрчийн мэдүүлэг авах бичиг хүргүүлсэн болж таарлаа. 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
efsd(71.205.193.22) 2019 оны 11 сарын 19

aldcan uu tegjil taarna da

0  |  0
prokuroor(182.160.1.46) 2019 оны 11 сарын 18

hoorondoo uyaldaa algaa,ene turiin baiguulguud

0  |  0
ккк(192.82.65.93) 2019 оны 11 сарын 18

ичиг ичиг эсвэл хуувилдаан уу

0  |  0
g(66.181.179.55) 2019 оны 11 сарын 18

mongoliin neriig barij yvah,erh ene hund baihgui,mongoliin gai

0  |  0
ошг(203.217.139.225) 2019 оны 11 сарын 18

тэр цагаан гээд хог хулгайч нь баянөлгийн казак шдээ тэр нь ч яах вэ гээд үзэхээр үзлийн хогийн тамтаг хогнуудад хууртагдаат бүхэл бүтэ.н улсынхаа өмч хөрөнгийг алдаад хулхидуулаад байнгаам даа ингэж яаж болох вэ дээ нэг муу үзлийн хулгайч захчин хасаг хоёрт шүү ёстой монголчуудад хэлэ.х ч үг алга даа

0  |  0
ошг(203.217.139.226) 2019 оны 11 сарын 18

энэ хулгайч ямар хурал мурал яриад байгаан зүгээр л хугацаа хожиж хэрхэн мултрах арга зүйгээ боловсруулж байгаа хэрэг ер нь наад хулгайч чинь хүмүүсийг хошгируулж ёстой гаршсан байна. Монголчууд бид яасан гэнэн нөхөд вэ нэг муу захчин хог ху₮лгайчид бүрэн дарлуулж: байнашдээ

0  |  0
Zochin(109.88.168.40) 2019 оны 11 сарын 18

Ooriin uls orondoo ochnoon ix xereg tovogt orootsoldson xyn gadaad ornuudad ulsaa toloolood xural zovolgoond orontsood yavax erxtei gej yy ?

0  |  0
sorond ni hii!!!hyni(148.60.92.227) 2019 оны 11 сарын 18

ene nobsiin hyral gej yu be?har darsan zyyd chini!!!!abilgagch nariin hyral gej delhii dahinaar er baihgyi ee dee!!!zail!!!

0  |  0
irgen(202.55.191.194) 2019 оны 11 сарын 18

MU-iin former president hun ingeed gadaadad uulzalt hiigeed yavaad baij boldog yum uu, Mongoliin buh nuutsiig hen negend zadruulj bgaa ch yum biluu, hen medlee

0  |  0
zochin(66.181.165.128) 2019 оны 11 сарын 18

ali hediinee duudagdaad ochood shalguulaad yu ch hiigegui tsewer gedeg ni batlagdsan huniig yah gd duudaad bdag yum boldoo Jenkogiin hiij bgaa ajil uu

0  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 11 сарын 18

шүүх прокурорынхан чин энэ хүний хаана юу хийж явааг мэддэггүй юмуу мэдээлэлтэй байж баймаар юм

0  |  0
Unshigch(194.230.147.26) 2019 оны 11 сарын 18

Aluurchin elbegdorj omdondoo saviruulsan Baas sheesendee holildood aliigaa aldaj baina. Gadaad gyrneer donshuuchlan mongoliin nereer gyilgachilj karmaagaa gyyrgen allaga hulgai luivriin mongooroo kasinodoj jargana \n30 Jiliin turshid alsan talsan tamalsan hyniihee toogoor heden yeieeree tamd unaj tarchlah bolno aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj

0  |  0
zochin(202.126.89.229) 2019 оны 11 сарын 18

ene elbegdorj gej hulgaich buh ym aa medeed gadagshaa garch zugtchihaad hutsaad bhiin

0  |  0
С.Зориг(66.181.183.51) 2019 оны 11 сарын 18

Элбэгдорж яаж уснаас хуурай гарах уу гээд өдрийн бодол шөнийн зүүд болсон амьтан.Тэр яаж ч хор найруулаад үнэнд гүйцэгднэ.\n БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ

0  |  0
Зочид (66.181.185.194) 2019 оны 11 сарын 18

Хуцалгуй хурдан ирж байцаалтандаа ор, ер бол Ганц худагт хорьж байж шалгах нь зов байх, олон долоон юм сошиалиар хуцаад ард олны дэмжлэг авах гээд солиараад байхын хэрэг байхгуй, Хурдан ир Хузуугуй Элбэгдоржоо

0  |  0
ИРГЭН(103.229.123.181) 2019 оны 11 сарын 18

элбэгдоржийн гадаад дахь хурал гэгч монгол улсад ямар ашиг тус өгөх вэ дээ. бас нэг хамгаалалт дагуулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн л ажил.

1  |  0
Гомбо(103.206.195.194) 2019 оны 11 сарын 18

Элбэгдорж үнэр аваад гадаадад бүгээд сар гаран болж байна. Гэнэт хуралд суусан болж жүжиг тавиад..

2  |  0
Энэ г(68.234.179.219) 2019 оны 11 сарын 18

Энэ гэж Монголд их том хүн байнаа.Хурал гэж юу байдаг гадаад хуйвалдаандаа гар хөл болж яваа биз эсвэл казино .Ирж шорондоо орж үз

1  |  0
Зочин(202.9.45.233) 2019 оны 11 сарын 18

хэдийд гарч зугтсан хаашаа зугтсан хаана орогнож байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. гэрчээр ч биш шүү, яллагдагчаар дуудсан, одоо шууд л барьж таарна. гадагш гарсан байна уу, эх орондоо байна уу, оргож зугтсан байна уу, өөрийн хаяг дээрээ байна уу тэр хамаагүй гэмт хэрэг үйлдсэн л бол хаана ч байсан дуудаж таарна даа , хө. элбэгээ чи ч өөрөө мэдэж байгаа, дур хүсэл нэг их асуугаад байхгүй шүү

1  |  0
Top