Ш.Сэдбазар зодог тайлна

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

Монголын сагсан бөмбөгийн спортын нэгэн цагийн өнгийг тодорхойлж, үндэсний лигийн тэмцээнд 20 илүү жил тоглосон ОУХМ Ш.Сэдбазар албан ёсоор зодог тайлах гэж байна. Энэ сарын 22-ны өдөр эхлэх Монголын дээд лигийн нээлтийн ёслолын үеэр тэрбээр зодог тайлж, дугаарыг нь мөнхлөхөөр болжээ. Лигийн тэмцээнд тоглосон 20 илүү жилдээ найм дугаарыг зүүж байсан юм.

Ш.Сэдбазар 2010-2011 оны Үндэсний дээд лигийн улиралд нэгэн цагийн өрсөлдөгч гэгдэх Г.Ихбаяр, “Данди” буюу Д.Бат-Эрдэнэ нарын хамт Олон улсын хэмжээний мастер цолоор шагнуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.238) 2019 оны 11 сарын 16

dugaaryg ni munkhlunu ch gekh shig , ha ha

0  |  0
Top