Спортын ертөнцийн шинэ давалгаанд нэгдэх "Electronic Sport Festival”

2019 оны 11 сарын 15

Ердөө 10 хүрэхгүй жилийн өмнө мөрөөдөл мэт, хэдэн арван жилийн дараа юм шиг санагдаж байсан төсөөллүүд маань нэгэнтээ бодит болжээ. Уламжлалт спортууд шинэ эриний нөлөөгөөр орвонгоороо өөрчлөгдөж, бидний мэддэг, мэтгэлцдэг байсан тэр зүйлс орвонгоороо өөрчлөгдөх нь өөрчлөгдөж, төсөөлөл байсан зүйлс биеллээ өөрчилж спортын нүүр царай, хэв маягийг ч тэс өөр болгосон билээ. Түүний адилаар цахим тоглоом хүртэл хэдхэн жилийн дотор шинэ эриний спорт гэх тодотголыг урдаа авч ирээдүйн спортын том нүүр царай болоход бэлэн болжээ. Хэзээ ч хоцорч боломгүй мэт яг чухал цаг мөчид түүнд бэлдэх, үүний талаар хэлэлцэх, чуулах, таниулах зорилгоор MESA та бүхэнд “Electronic Sport Festival”-ийг танилцуулж байна.

Ирэх оны нэгдүгээр сарын 11-нд “Electronic Sport Festival” явагдана.

“Electronic Sports Festival” бол спортын гэр бүлийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд экспертүүдийн спортын талаар хэлэлцэх, шинэ эриний залуусын үзэл бодол, мэдрэмжийг хуваалцах, ирээдүйн талаарх бодит төсөөллөө илэрхийлэх талбар.

“Electronic Sports Festival” бол зөвхөн цахим спортын төдийгүй бүхий л спортын:

Ирээдүйн илэрхийлэл

Төсөөллийн бодит биелэл

Мөрөөдлийн эхлэл

Илэрхийлшгүй мэдрэмж

Учир утгат агуулгын цогц нийлэмж байх болно.

Таныг спортын мэргэжилтнүүдийн, медиа салбарт спортын контент үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг, электрон спортын бүх төрлийн тэмцээнүүдийн гранд финалууд, showmatch, косплэй зэрэг олон сэтгэл хөдөлгөм арга хэмжээ хүлээж байна.

Та наадмын талаар эндээс сонирхоорой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top