Вандан Касьянов: Би Улаанбаатарын хулгайч нарт дургүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Монгол Улс болон Өвөр Монголын сэтгүүлчдийн хамтарсан сургалт, хэлэлцүүлэг, сурвалжилга Хөх хот, Улаан Хад хотод үргэлжиллээ. Энэ үеэр Хөх хотод бидэнтэй тааралдсан, ОХУ-ын Буриад улсаас Өвөр Монголын их сургуулийг зорин ирж суралцаж байгаа магистрын ангийн оюутан Вандантай ярилцлаа. Нэгэн арга хэмжээн дээр ганцаараа явж байсан тэрбээр монголчуудыг хараад хамт суух зөвшөөрөл хүссээр ирсэн юм. Салж явахдаа тэрбээр бидний суусан таксины араас гар даллан, бөхийн ёсолсоор үлдсэн нь олон хүний анхаарлыг татлаа. Монгол хэлийг дээдэлдэг түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Буриад улсын аль нутгийнх вэ. Хөх хотод ямар мэргэжлээр сурдаг вэ?

-Сайн байцгаана уу. Намайг Вандан Касьянов гэдэг. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаан Үдээс ирсэн. Хөх хотод монгол хэлний хэл шинжлэлээр магистрт сурдаг.

-Хэдэн настай вэ?

-Би 21 настай.

-Яагаад заавал Өвөр Монголд магистраа хамгаалъя гэж бодсон юм бэ?

-Би монгол хэл, бичгийн мэргэжлээр бакалавр төгссөн. Бас хятад хэл сурч байсан. Мөн Хятад улсад степендтэй сурч болно. Иймээс би Өвөр Монголд магистр хамгаалъя гэж шийдсэн. Хөх хотод би сайн стипенд авдаг, Буриадад бол миний амьдрал тийм ч хангалуун биш.

-Монгол хэлнээс өөр юуг сонирхдог вэ. Хийх дуртай зүйлсээсээ хуваалцаач...

-Миний сонирхол бол шинэ юм сурах, шинэ хэл сурах. Бас ууланд аялах дуртай. Чөлөөт цагаараа дасгал хийдэг. Бас хөгжмийн сургуульд долоон жил төгөлдөр хуур сурсан. Орост байхдаа тоглодог байсан.

-Хятад улсын боловсролын тогтолцоо ямар санагдаж байна?

-Хятад улсын боловсролын тогтолцоо Оросынхоос илүү. Хятадад суралцах хугацаа маш урт байна. Сургуульд 12 жил сурдаг бол магистрт гурван жил сурна. Харин Орост сургуульд 11 жил, магистрт хоёр жил сурдаг. Бас Хятадын сурагчид маш их зүйл сурч, чөлөөт цаг бараг байдаггүй юм байна. Харин энд би нэг сонин юм анзаарсан. Энд хүмүүс нь гадаадын нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй. Бас гадаад хэл мэддэг хүмүүс цөөн байна.

-Буриад улсаас өөр юугаараа ялгаатай санагдав?

-Өвөр Монгол Буриад улсаас их ялгаатай байна. Хөх хотын цаг агаар дулаан. Өнөөдөр арван нэгдүгээр сарын 8-ний өдөр ч гэсэн би одоог хүртэл хүрэм өмсөөгүй явж байна. Бас Хөх хот Улаан Үдээс илүү хөгжсөн, аюулгүй хот.

-Өвөр Монголд юу нь хамгийн их таалагдаж байна?

-Тээврийн өртөг их таалагдаж байна. Бараг үнэгүйгээр хаашаа ч явсан болно. Бас хулгайч бараг байхгүй, хот аюулгүй, тайван байна.

-Тэгвэл Өвөр Монголд ирээд энэ нь жаахан болохгүй зүйл байна даа гэж бодсон юм байна уу?

-Бодсон зүйл байна. Ариун цэврийн өрөөнөөс эхлээд л хаа сайгүй камертай. Бүх юмны бичлэгийг хийж байна. Хүний хувийн эрхгүй газар байна.

-Улаанбаатарт ирж байсан уу. Монгол Улсын талаар?

-Би Улаанбаатарт олон удаа ирж байсан. Бас МУИС-д дөрвөн сар монгол хэл сурсан. Улаанбаатар хот, Булган аймаг, Эрдэнэт, Дархан хотод байсан. Эдгээр нь зүгээр тал байсан. Манай Буриад улс болохоор их модтой. Монголд зуны сургалтад оролцож, хөдөөгийн хүмүүс яаж амьдардгийг харсан. Бас би монгол хоолонд дуртай. Хятад хоолноос илүү сайхан.

-Улаанбаатарын залуус ямар санагдав?

-Улаанбаатарын залуус их сайхан санагдсан. Би олон хүнийг танина. Монголд урт хугацаагаар амьдраагүй болохоор дэлгэрэнгүй дүгнэж ярьж чадахгүй байгаа ч монголчууд сайн хүмүүс юм аа гэж бодсон. Улаанбаатар сайхан хот байсан. Мэдээж Улаан Үдээс илүү аюулгүй. Харин би Улаанбаатарын хоёр зүйлд дургүй. Хулгайч нарт, бас өвлийн агаарт дургүй.

-Чи орос, монгол, хятад хэлээр ярьж байна. Өөр ямар хэл сурахыг хүсэж байна?

-Би бас англи хэлтэй. Одоо монгол, хятад хэлээ л сайжруулъя гэж бодож байна. Өөр хэл сурах талаар бодсон зүйл байхгүй л байна.

-Өвөр Монголд байх хугацаандаа хийж үзье гэсэн зүйл, очиж үзье гэсэн газар байгаа байх?

-Би магистраар сурах ч одоо хэлний бэлтгэлийн ангид байна. Нийт дөрвөн жил сурна. Энд байх хугацаандаа Хятадаар аялах төлөвлөгөөтэй байгаа.

-Ямар хөгжим сонсдог вэ?

-Янз бүрийн хөгжим сонсдог. Хөгжмийн хамтлагуудаас би “Sabaton”, “Manowar”, “Two Steps From Hell” сонсох дуртай.

-Чөлөөт цагаараа юу хийж байна?

-Чөлөөт цагаараа би хичээл сурлагадаа их анхаардаг. Бас цэнгэлдэх хүрээлэнд очиж дасгал хийж байна. Мөн амралтын өдрүүдэд нэгэн өвөр монгол хүнд орос хэл заадаг. Оройд заримдаа найзтайгаа үдэшлэгт явдаг юм.

-Хөх хотод хаана амьдардаг вэ. Найз нарынхаа талаар яриач...

-Энд би оюутны байранд амьдардаг. Өрөөндөө хоёулаа байдаг юм. Өрөөний найз маань буриад залуу. Байранд бас оросууд олон бий. ОХУ-аас болон Тажикистан, Лаос, Африкаас ирж суралцаж байгаа оюутнуудтай найзалдаг. Бас манай ангийнхан бараг бүгдээрээ өвөр монголчууд болон монголчууд. Тэдэнтэйгээ найзалж нөхөрлөдөг.

-Найз охинтой юу, залуусын үерхэл нөхөрлөлийн талаарх бодлоо хуваалцаач...

-Найз охин байхгүй. Залуусын үерхэл нөхөрлөлийн талаар гэвэл хүн бүр ялгаатай. Тийм болохоор нэгнийхээ онцлогийг ойлгож, хүндэтгэдэг байгаасай. Хамгийн гол нь хүнээрээ байж, сайн хүн байгаасай гэж хүсдэг.

-Өвөр Монголын их сургуульд гадаад оюутнууд олон харагдлаа. Гадаад хүний хувьд энд сурахад тохиолдож буй бэрхшээл юу байна?

-Босоо монгол бичиг болон өвөр монголчуудын яриаг би бараг ойлгодоггүй. Энэ л жаахан хэцүү байна.

-Таны ойрын зорилго юу вэ?

-Ойрын зорилго гэвэл нэг их том зүйл бодохгүй байна. Харин зүгээр яаж мөнгө олох талаар л бодож байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2019 оны 11 сарын 16

Hoorhon mongol huu bnaolon zuunii tursh halimag buriad mongolcnuud ex xelee martwal hen cn bish bolno gej mongol helee awcn uldej surah gej hicneej bhad gadaadad bgaa zarim mongolcnuud huuhdee mongol heliig ni martuulj angliar yaryulj oorsdoo huuhdeesee surcn bh yum

0  |  0
G@NGST@(153.208.80.157) 2019 оны 11 сарын 16

Tun zuv zuitei l zuils yarisan bna shd, MGL-oor duuren arhichid, gairiichid, hulgaich muu pizdakuud ih, olon bna shdee pizda.....

0  |  0
. (37.154.201.211) 2019 оны 11 сарын 15

Ub-iin hulgaich nart durgvi gene. Ulaan-vvded ni hulgaich bdgvi hereg vv

0  |  0
жанцан(66.181.161.29) 2019 оны 11 сарын 15

мөнгө олох л гол зорилго нь гэнэ

1  |  1
иргэнд(43.228.129.86) 2019 оны 11 сарын 15

өөрсдийнх нь мууг хэлээд өгөхөөр уурладаг тэнэг зангаа больж байж хөгжинө дөө монголчууд минь. Үнэн л юм ярьж, юунд нь уурласан юм.

3  |  0
Irgen (66.181.180.161) 2019 оны 11 сарын 15

Ym humaa hymgadaad yvj bhgui yasiin gants ulaanbaatar hotod hulgaich bdgui buh l uls oron dayar hulgaich nar bjil bgashd,teglee ch ene batsaan hend hamaatain be????

0  |  3
Зөв(202.126.89.16) 2019 оны 11 сарын 15

Зөв залуу бна

1  |  0
Top