Видео: 70 настай Алла 250 мянган еврогийн тоглолт хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14


Оросын алдарт дуучин Алла Пугачева Беларусийн нийслэлийн “Минск-Арена” цогцолборт бүтэн концерт тоглолоо. Энэ сарын 2-нд болсон тус тоглолтыг 15 мянган хүн үзэж сонирхжээ.
 


Энэ тоглолтоор Алла Борисовна 17,6 сая рублийн (250 мянган евро) орлого олсон байна. Концертын нийт орлого 30 сая рубль болсон бөгөөд үлдсэн 12 сая рублийг зохион байгуулагчид авчээ.

Беларусийн фэнүүдтэйгээ Минскийн вокзал дээр салах ёс гүйцэтгэхдээ Алла Пугачева “Бид удаан уулзахгүй байх. Би дараагийн тоглолтоо 80 настайдаа хийнэ” гэж хэлсэн байна.
 


Харин хөгжмийн шүүмжлэгч Сергей Соседов “Би тоглолтын бичлэгийг л үзсэн. Гэхдээ харахад нүд халтирч байлаа. Алла Пугачева тайзаар арай ядан алхаж, амьсгал нь давхцаж байсан. Дуулах биш, утгыг нь ярьж буй мэт санагдсан. Ухаан алдаад уначих бий гэж санаа зовсон” гэж шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Y(112.72.12.11) 2019 оны 11 сарын 15

Gehdee l Allag uzeh ni chuhal

0  |  0
алдарт дуучин(77.38.148.28) 2019 оны 11 сарын 14

70 нас , аргагуй шуу дээ.харин ч жавхаалаг,цоглог байнаа

0  |  0
Top