Biznetwork.mn-ийн зохион байгуулдаг 29 дэх “HR Event” амжилттай болж өндөрлөлөө

2019 оны 11 сарын 14

Biznetwork.mn нь 5,000 гаруй байгууллага, 195,000 ажил хайгчдыг холбон ажиллаж байгаа ба салбартаа тэргүүлэгч, хүний нөөцүүдийн хамгийн дотнын туслагч байж үргэлж шинэчлэлтээрээ манлайлан ажилладаг. Biznetwork.mn нь хоёр сар тутамд хамтран ажилладаг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцүүдэд зориулан "HR Event"-ээ зохион байгуулдаг.  Энэ удаад Biznetwork.mn-ийн зүгээс хүний нөөцүүддээ зориулаад CV бааз үйлчилгээгээ нээн бэлэг барилаа.

29 дэх “HR Event”-ийн сургалтыг "Үндэсний ур чадварын стандарт” сэдвээр хүний нөөцийн салбарт арвин их туршлагатай “Монголын Хүний нөөцийн институт”-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар багш орсон бөгөөд 120 байгууллагын 180 гаруй удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүд оролцсон.

Сургалт маш үр дүнтэй, шинэ соргог мэдээллээр дүүрэн байсныг оролцсон хүмүүс онцолж байлаа. Ингээд сургалтын хэсэг өндөрлөж Networking арга хэмжээгээр үйл ажиллагаа үргэлжилсэн бөгөөд сургалтаас мэдэж авсан мэдлэгээ Д.Бартанбаатар багш болон салбарынхантайгаа ярилцан бататгаж, хоорондоо мэдээлэл солилцсон нь хүний нөөцүүдэд нэн таатай байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top