СЭЛЭНГЭ: Спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах үндсэн зорилгын дор Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний ширээний теннисний эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Мандал сумын Б.Ганболд шалгарч, Баянгол сумын Ж.Энхболд, Хүдэр сумын Г.Эрдэнэбаяр нар удааллаа. Эмэгтэйчүүдийн төрөлд Цагааннуур сумын М.Эрдэнэтогтох тэргүүлж, Хүдэр сумын Ч.Оюунсүрэн, Мандал сумын Н.Оюунцэцэг нар удаалав. 

Шатрын тэмцээнд Сүхбаатар сумын Э.Жавхлан, Ц.Амарзаяа нар түрүүлж, Баянгол сумын Л.Занданбат, Х.Уянга, Мандал сумын Ц.Ганбат, Б.Отгонцэцэг нар тус тус эзэлсэн байна. Олс таталтын тэргүүн байрт Зүүнбүрэн сумын Н.Мөнхбадрал ахлагчтай баг шалгарч, хоёрдугаар байрт Сант сумын Д.Энхбаатар ахлагчтай баг, гуравдугаар байрт Баянгол сумын Б.Түвшинжаргал ахлагчтай багууд шалгарчээ. Усан спортын тэмцээнийг Ерөө сумын Э.Одгарав, М.Мөнхмаа нар тэргүүлж, Баруунбүрэн сумын М.Хүдэр, Н.Отгонжаргал удаалж, Сүхбаатар сумын Д.Алтанхундага, О.Үүрийнцолмон нар гуравдугаар байрт шалгарчээ.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийг Сайхан сумын Б.Үүрд-Мөнх ахлагчтай баг тэргүүлж, Ерөө сумын Э.Одгарав ахлагчтай баг, Зүүнбүрэн сумын Баясгалан ахлагчтай багууд удааллаа. Эмэгтэйчүүдийг Мандал сумын Ш.Сувд-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүлж, Сайхан сумын Б.Чулуун-Эрдэнэ ахлагчтай баг, Сүхбаатар сумын С.Одонтунгалаг ахлагчтай багууд удаалав.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийг Сайхан сумын Э.Баярманлай ахлагчтай баг тэргүүлж, Ерөө сумын Ж.Төгсбаяр ахлагчтай баг, Мандал сумын Э.Эрдэнэ ахлагчтай багууд удааллаа. Эмэгтэйчүүдийн төрөлд Мандал сумын Л.Отгончимэг ахлагчтай баг тэргүүлж, Хушаат сумын П.Отгонтуяа ахлагчтай баг, Ерөө сумын Т.Шинэцэцэг ахлагчтай багууд тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top