Саймон Коуэлл: K-POP-ын эсрэг UK-POP

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Их Британийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг Саймон Коуэлл ирэх 12 дугаар сард “X Factor: The Band” шоу гаргахаар ажиллаж байна.

Шинэ шоугаа сурталчлахдаа Коуэлл цаашдаа солонгос поп хөгжмийн эсрэг ажиллахаа мэдэгдлээ. 

“K-POP-ын эсрэг UK-POP төрөл гаргах цаг боллоо. Та бүхэн бидэнтэй нэгдээрэй. Их амархан. Бид дэлхийд хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг,  эсвэл охидын хамтлаг байгуулна. Одоо K-Pop дэлхийг эзэлж байна гэж хэлэхэд болно. Их Британи поп хөгжмийн мандан бадрах цаг ирлээ” гэж тэмдэглэсэн юм.

Харин солонгосчууд BTS, BLACKPINK хамтлагуудыг давж гарах гэсэн түүнийг доогтойгоор хүлээн авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top