Монгол, Өвөр Монголын сэтгүүлчид хамтарсан сурвалжилга хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласан. Энэ хүрээнд Өвөр Монголын ардын засгийн хэвлэл мэдээллийн алба, Багшийн их сургууль хамтран Монголын сэтгүүлчдэд зориулсан сургалт, Өвөр Монгол, Монгол Улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга, семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хоёр орны сэтгүүлчид туршлага солилцож, ӨМӨЗО-ны Хөх хот, Улаан хад хот, тус хотын Ар хорчин хошуу, Шилийн гол аймгаар явж, хамтран сурвалжилга бэлтгэсэн юм. Мөн БНХАУ болон ӨМӨЗО-ны түүх, соёлын хичээлд хамрагдлаа.

Сургалтад Малчин телевиз, Өмнөговь аймгийн Алтан говь телевиз, “Zindaa.mn”, “LiveTV” сайт, МОНЦАМЭ агентлаг, МҮОНРадио, “Үндэсний шуудан”, “Үнэн” сонин”, Завхан, Булган, Сүхбаатар, Орхон аймгийн залуу сэтгүүлчдийн төлөөлөл, МУИС болон Сонгино хайрхан дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан оролцлоо.

Хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын үеэр Өвөр Монголын Ар хорчин хошууны алдартай бөхтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэх болно. Мөн ОХУ-ын Буриад улсаас Хөх хотод сурахаар очсон оюутан, Улаан хад хотын Радио, телевизийн хорооны сэтгүүлчтэй хийсэн ярилцлагыг хүлээн аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top