Хятадууд Индонезийн никелийн төсөлд хамтарч магадгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

БНХАУ-ын төрийн өмчит Хятадын молибденийн корпорац ойрын хугацаанд Индонезийн Сулавеси аралд орших никелийн томоохон төсөлд хамтарч магадгүй гэж мэдэгджээ.

Сүүлийн үед хятадын дотоодын зах зээлд зай хураагуурт ашиглах металлын эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Индонезийн талтай зөвшилцөж никелийн төслийн 30 хүртэл хувьд хамтран ажиллах боломжтой юм байна. Хятадын молибденийн корпорац дээрх Индонезийн никелийн төсөл дээр хамтран ажиллахдаа таван сая ам.долларын хувьцааны багц худалдан авч, 1.28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал боловсруулжээ.

БНХАУ ойрын жилүүдэд никель болон кобальтын үйлдвэрлэлээ жилд 60 мянган тонноор нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм. Никель болон кобальт нь цахилгаан авто машины хамгийн чухал түүхий эд бөгөөд сайн чанарын никелийн эрэлт зах зээлд нэмэгдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top