Фото: Японы Эзэн хааны парад боллоо

2019 оны 11 сарын 11

Өчигдөр /2019.11.10/ Японы Токио хотод Эзэн хаан Нарүхитогийн хаан ширээнд заларсанд зориулсан жагсаал боллоо.

Энэ жагсаал аравдугаар сард болох ёстой байсан ч Хагибис хар салхинд амь насаа алдагчдын гашуудлын улмаас хойшилсон юм.

Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Хааны ордноос Акасака дүүрэг хүртэл задгай лимүзинээр явж, ард олонд бараагаа харууллаа.

4.6 км замыг туулахад Эзэн хаан хагас цаг зарцуулсан.  

Жагсаалд Хааны гэр бүлийн гишүүдээс гадна Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй улс төрчид мөн оролцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top