ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Өнөөдөр 2019.11.08. Энэ оны 306 дахь өдөр. Он дуусахад 53 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 47 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 5 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын  Wi-F-гүй өдөр, Олон улсын хүслээ биелүүлэх өдөр бол Хятадад сэтгүүлчийн баяр, АНУ-д Капучиногийн үндэсний өдөр, Канадад Нутгийн уугуул ахмад иргэдийн өдөр, Киргизэд улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Казахстанд Статистикийн ажилчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн хөлбөмбөгч Жо Коул, “Нарүто”-гийн эцэг, Японы манга зураач Кишимото Масаши, Америкийн зохиолч Жеффри Форд, Голландын дасгалжуулагч  Гус Хиддинк, Францын жүжигчин  Ален Делон, Японы зохиолч Казүо Ишигүро нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1602 онд Оксфордод Бодлиан номын сан байгуулагджээ.

1888 оны энэ өдөр Их Британийн Энэтхэгийн “Vaitarna” хөлөг онгоц хар салхинд өртөж, 746 хүн амиа алджээ.

1889 оны энэ өдөр Монтана АНУ-ын 41 дэх муж болов.

1893 оны энэ өдөр Америкийн Колорадод эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болжээ.

1895 оны энэ өдөр Эрдэмтэн  Вильгельм Рентген дараа нь “Рентген” хэмээн нэрлэгдсэн туяаг нээсэн байна.

1923 оны энэ өдөр фашистууд Германы Мюнхенд засгийн эрх булаан авах оролдлого хийжээ.

1933 оны энэ өдөр Токиогийн морин тойруулгын анхны уралдаан боллоо.

1971 оны энэ өдөр  Led Zeppelin хамтлаг “Led Zeppelin IV” цомгоо гаргасан байна.

1994 оны энэ өдөр Жорж Буш Техас мужийн амбан захирагчаар сонгогджээ.

2016 оны энэ өдөр Доналд трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Энэ өдөр үс засуулахад сайн, эрхтэн хурц болно.  

Өдрийн сайн цаг: туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40). Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үхэр, могой, тахиа, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу. Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, лам болох, эм найруулах, замд гарах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хатуу үйлд муу.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top