ШИНЭ НОМ: Зохиолч Казүо Ишигүрогийн "Намайг бүү явуулаач" орчуулагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

"Түгшүүр, далд шаналлын тухай өгүүлэх сод туурвил; сэтгэл догдлуулж, зүрх шимшрүүлэм роман"


2017 оны "Нобел"-ийн Утга зохиолын салбарын шагналт, Япон гаралтай Их Британийн зохиолч Казүо Ишигүрогийн "Never let me go", "Намайг битгий явуулаач" романыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Зохиолч эл романаа 2005 онд бичиж байсан бөгөөд тухайн жилийнхээ "Бүүкер"-ийн шагналыг хүртэж байв. 

Түүний "Хөвөлзөх ертөнцийн зураач", "Өдрөөс үлдсэн зүйл" зэрэг зохиолуудыг бид мдэнэ. Зохиолч Казүо Ишигүрогийн уран бүтээлийн замналд "Намайг битгий явуулаач" роман  нь хамгийн алдартай. 

Тус романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт уран сайхны кино 2010 онд үзэгчдэд хүрч байсан. Казүо Ишигүро нь Их Британийн Хатан хааны утга зохиолын нийгэмлэгийн гишүүн бөгөөд 1995 онд Их Британийн хаант улсын одонгоор шагнуулсан өдгөө олон улсад хамгийн алдартай зохиолчдын нэг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top