Huawei Зүүн өмнөд Азид 5G сүлжээ нэвтрүүлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

БНХАУ-ын харилцаа холбооны Huawei компани Зүүн өмнөд Азийн улс орнуудад 5G сүлжээ нэвтрүүлнэ гэж мэдэгджээ. Тухайлбал Филиппин, Тайланд, Малайз, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар зэрэг улсуудад 5G сүлжээ нэвтрүүлэх аж. Түүнчлэн Малайз, Бруней улсууд ч 5G сүлжээ нэвтрүүлэх талаар ярилцаж байгаа гэж мэдээллээ. Дээрх улсуудаас Вьетнам улс нь дан ганц Huawei компанитай бус Nokia болон Ericsson компаниар давхар гүйцэтгүүлэх аж.

БНХАУ болон АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны маргаанаас шалтгаалан Хойд Америкийн зах зээлд 5G сүлжээ нэвтрүүлэх гол компани нь Huawei гэж яригдаж байсан ч болиод байгаа билээ. Одоогоор 5G сүлжээ нэвтрүүлэх үйл ажиллагааны зардал чухам хэчнээн хэмжээний өртгөөр хийгдэх нь тодорхой болоогүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top