НҮБ Азийн улсуудад нүүрсний хэрэглээгээ зогсоохыг уриалав

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерэш уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, дэлхийн дулаарал зэргээс эрт урьдчилан сэргийлэхийн тулд нүүрсний хэрэглээгээ хязгаарлах ёстой гэж мэдэгдлээ. Тэр дундаа ази тивийн улс орнууд ойрын хугацаанд нүүрсний хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй гэж мэдэгдсэн юм. Сүүлийн үед ази тивд байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх болсон нь дэлхийн дулааралтай холбоотой гэж судлаачид үзэж буй билээ.

“Нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцуудыг нэмж барихаас илүү сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлж, ногоон эрчим хүч рүү шилжих ёстой” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерэш ярьсан юм.

НҮБ-ын судалгаагаар 2050 он гэхэд далайн эрэг дагуу бүс нутгийн 80-аас илүү хувь нь үерт автана гэсэн дүн гарчээ. БНХАУ, Бангладеш, Энэтхэг, Вьетнам, Индонези, Тайланд зэрэг улсын далайн эрэг дагуух хотууд өндөр эрсдэлтэй байгаа аж. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарал болон далай тэнгисийн түвшин нэмэгдэх нь улам эрчимжих магадлалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top