Forbes: Илон Маскийн хөрөнгө хоёр тэрбум ам.доллароор өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

АНУ-ын автомашин, эрчим хүчний “Tesla”  компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгийн хэмжээ энэ оны гуравдугаар улиралд хоёр тэрбум ам.доллароор нэмэгдэж, 22.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Forbes сэтгүүлд мэдээлснээр, энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус компанийн нийт ашиг 342 сая ам.долларт хүрч шинжээчдийн тооцоолсноос өндөр гарчээ. Тайлангийн хугацаанд тус компанийн нийт орлогын хэмжээ 6.3. тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Өмнөх улиралд тус компанийн орлого 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Өнгөрсөн сарын 31-нд тус компанийн хувьцааны үнэ NASDAQ цахим бирж дээр 24 хувиар өссөнөөр Илон Маск АНУ-ын хамгийн чинээлэг 400 эрхмийн жагсаалтын 21-т бичигдэж, хоёр байраар ахижээ.

Маск “Tesla” компанийн 22 хувийг эзэмшдэг бөгөөд мөн “SpaceX” компанид 12.5 тэрбумаар үнэлэгдэх хувийг эзэмшдэг.

Илон Маск “Tesla” компанийг 2003 онд үүсгэн байгуулжээ. Тус компани анхандаа цахилгаан автомашины үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол хожим нь нарны зай болон эрчим хүч хуримтлуулах бусад системийг үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top