Химийн чиглэлийн ном зохиогч, авторуудын уулзалт боллоо

2019 оны 11 сарын 02

“Грийн химистри” ххк-иас анхлан санаачлан зохион байгуулж байгаа “greenbooks-2019” химийн салбарын номын үзэсгэлэн, худалдаа, солилцоо, хандивын үйл ажиллагааны 1-р хэсэг буюу химийн чиглэлийн ном зохиогч, авторуудын уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын химичдийн уураг тархи, эрдмийн эх, уурхай болсон эрхэм хүндэт доктор, проффессор, гавъяатууд оролцож Химийн чиглэлийн номын судалгаа, өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлүүд, номын сэдэв ба агуулга, редакци, цаашид анхаарах болон хийж хэрэгжүүлэх санал санаачлага, худалдаа борлуулалт, онлайн үйлчилгээний талаар өргөн дэлгэр мэдээлэлтэй уулзалт, халуун дотно ярилцлага боллоо.

Үүнд:
Грийн химистри ХХК-иас Захирал, Доктор Б.Даваацэрэн,
Үйлдвэрлэл, сургалт, судалгааны зөвлөлийн гишүүн,
Доктор, Проф. Д.Дорж,

МУИС-иас Гавъяат багш, Доктор, Проф. С.Дондог, Доктор, Проф. Н.Амгалан, Доктор, Проф. Ц.Даржаа, Доктор Ж.Ирэхбаяр,

ХХТХ-гээс Доктор, Проф. Б.Пүрэвсүрэн,
АШУҮИС-иас Доктор, Проф. Н.Даваасүрэн, Доктор, Дэд проф. Д.Энхмаа, Доктор Ө.Батцэцэг,

Боловсролын хүрээлэнгээс Доктор, Проф. Н.Оюунцэцэг,
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас магистр Д.Энэбиш,
НЭМҮТ-өөс Доктор, Дэд проф. С.Өнөрсайхан,

МУБИС-иас Доктор, Дэд проф. Н.Наранцогт,
Доктор, Дэд проф. Б.Жаргалсайхан,

ШУТИС-иас Доктор, Дэд проф. Г.Саран,
Багш Ч.Гүнчин,

ХААИС-иас Доктор. Проф. Х.Хүрэлтогоо, Доктор, Дэд проф. Н.Пагамдулам нар оролцлоо.

Эрдэмтэн багш нар Грийн химистри ХХК-ийн цаашдын олон шинэ санал, санаачлагыг дэмжин ажиллах, оролцохоо илэрхийлж, компанийн цахим худалдааны их дэлгүүр https://shop.greenchemistry.mn/ сайтаар өөрийн номнуудыг худалдан борлуулахаар хамтын ажиллагааны гэрээ тус бүр байгууллаа.

Номын цагаан буян арвижих болтугай.

Үргэлжлэл буюу 2019 оны 11 сарын 23-нд болох “GREENBOOKS-2019” ХИМИЙН САЛБАРЫН НОМЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА-нд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ГРИЙН ХИМИСТРИ ХХК-иас химийн бодистой харьцаж ажилладаг мэргэжилтнүүд болон лабараториудын худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг болгох, химийн чиглэлийн дагнасан онлайн худалдааны системээр химитэй холбоотой бүхий л бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, хүргэлттэй үйлчилгээ үзүүлэх, техникийн үзүүлэлтүүд, ном каталогийг монгол болон англи хэл дээр бэлтгэн хүргэх, татаж авах боломжтой болгох зэргээр цогц үйлчилгээ үзүүлэхээр цахим худалдааны их дэлгүүр https://shop.greenchemistry.mn/ сайтыг ашиглалтанд оруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top