Эдийн засгийн чуулган| Довтлох, урих гэсэн хоёр стратегийн тэнцвэр чухал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Эдийн засаг, нийгмийн өмнө тулгараад байгаа тодорхой асуудлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг төр засагт санал болгох зорилготой “Монголын эдийн засгийн чуулган 2019” үргэлжилж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  "Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувиар энэ оны эхний зургаан сарын байдлаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан. Гэтэл хүн амын дундах ажилгүйдэл, ядуурал буурахгүй, ядуурлын индексээр дундаж орлоготой орнуудаас муу үзүүлэлттэй, нийгмийн ужгирсан олон асуудлууд шийдэлгүй хэвээр байгаа нь энэхүү эдийн засгийн өсөлт нь хэр зэрэг бодитой бас хүртээмжтэй байна гэдэг асуултыг тавихад хүргэж байна" гэж чуулганыг нээн үг хэлэхдээ онцолсон.

“Монгол Улсын өрсөлдөх чадвар” сэдвээр илтгэл тавьсан  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ буурсаар ирсэн. Үүнийг сайжруулахын тулд "Өрсөлдөх чадварын алтан дүрэм"-үүд буюу хууль эрхзүйн орчныг тогтвортой болгох, төсөв, өрийн удирдлагын сахилга батыг сайжруулах, салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх, олон улсын зах зээлд довтлох стратеги, нэмүү үнэлэмж бүтээх урих стратеги хоёрын  тэнцвэрийг хангах зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индекс нь бизнес шинээр эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авах, цахилгаан эрчим хүч авах, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар төлөлт, хилийн дагуух худалдаа, гэрээг биелүүлэх, төлбөрийн чадваргүй байдлыг шийдвэрлэх болон хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтүүдээр тухайн улсын бизнес эрхлэх орчныг дүгнэж гаргадаг томоохон судалгаа юм. Тус судалгаанд дэлхийн 190 орныг голлох үзүүлэлтүүдээр эрэмбэлдэг. Бизнес эрхлэлтийн индекс 2020 тайлангаар Монгол улс 81 байранд жагссан.

2018 онд 74, 2017 онд 62 болж буурсан. Монголд бизнес эрхлэхэд хялбар байдал 2008 оноос 2018 он хүртэл дунджаар 69.82 байсан бөгөөд 2010 онд хамгийн өндөр түвшинд 89-д хүрч, 2008 онд 56-тай байсан. 2008-2020 онуудад дөрвөн  жилийн циклтэй бизнесийн орчин хамгийн их хэлбэлзэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6667(64.119.24.238) 2019 оны 10 сарын 30

66787

0  |  0
Top