FOOD STREET-д анхны K-Pop урсгалын Солонгос ресторан нээгдэнэ

2019 оны 10 сарын 29

Мишээл Экспо болон Китчен олл тавилгын дэлгүүрийн голд байрлах FOOD Street төсөлд 4 төрлийн ресторан, 9 төрлийн паб, лоунж болон караоке төв, кофе шоп, өндөр зэрэглэлийн диско клаб, Circle-K супермаркет зэрэг олон үйлчилгээ төвлөрсөн, өвөл болон зуны улирал ажиллах гудамж тун удахгүй нээгдэх гэж байна.

Төсөлд оролцож байгаа байгууллагуудаас энэ удаад Монгол улсад анхлан K-Pop урсгалын Солонгос ресторан нээгдэж буйг онцолж байна.

Тус ресторан нь жинхэнэ Солонгос хоолоор үйлчлэх бөгөөд тогооч нарын хувьд, олон улсын  уралдаан тэмцээнээс тогтмол тэргүүн байр эзэлж байсан туршлагатай тогооч нар ажиллах юм. Мөн тус ресторанаар дамжуулж K-Pop урсгалын үнэн бодит мэдээллийг нийгэмд цэгцтэй хүргэх зорилготой.

 

 

Жилийн 4 улирал ажиллах боломжтой тус гудам нь амралтын өдөр бүр Олон улсын хоолны үзүүлбэр, урлаг соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулагдана. Үүдэндээ нэгдсэн харуул хамгаалалттай төв байх учир аялал жуулчлалаар ирж байгаа жуулчдад үйлчлэх боломжтой төв байна.

 

FOOD STREET ашиглатад орох үеийн зураг

 

“Мишээл групп” ХХК төслийн баг утас: 9905-6274, 9099-5533

Төслийн ерөнхий мэдээллийг доорх видеоноос харах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top