#Review: “37-р точка”-аас юу ч хүлээх хэрэггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

GOT, Vikings, Stranger things... Монголчууд цуврал кино үздэг, мэддэг болсон гэдгийг энгийн жишээ бол эдгээр нэрс. Харин одоо энэ нэрсийн араас “37-р точка” гэж бичмээр байна.  Өмнө нь бид монгол киног яг ийм хэмжээнд өндөр хүлээлт үүсгэн, сэдэв болтол нь үзэж, ярьдаг байсан бил үү.

“37-р точка”-ын эхний бүлгийн ангиуд цацагдаж эхлэхээс өмнө кино багийнхан хэвлэлийн бага хурал зарлаж, уран бүтээлээ танилцуулав. Тэндээс тус кино үнэхээр монголын кино урлагт цензур тогтоож, шинэ шатанд гаргах уу гэх асуултыг өөртөө тээсээр гарсан. Харин одоо хоёр сар гаруйн дотор хугацаа урт, нэг ангидаа цогц үйл явдал өгүүлэх, бүрэн хэмжээний уран сайхны киноны хэв шинжтэй, цөөхөн анги, олон бүлэг телевизийн цувралын жишгийг монголд нэвтрүүлэх зорилготой 37-р точка” киноны нэгдүгээр бүлгийн долоон анги үзэгчдийн хүртээл болоод байна.

Өнөөх л асуултаа бодсон хэвээр эхний ангийг үзэхэд төмөр замын өртөөний буйдхан амьдрал, хэдэн шавар байшин, байшингийн гадаа хэц дээр өлгөсөн хувцаснууд, томдсон малгай духлуулсан хэсэг жаалууд нэгнээ шоглох зэрэг ахуйлаг үйл явдлууд өрнөж байв. Аливаа киноны эхлэлийн 10 минут хамгийн чухал. Киноны эхлэл хэсэгт гол дүрүүд болоод, ерөнхий агуулгыг танилцуулах үүрэгтэй байдаг. “37-р точка” Ялалтын түүхээр эхэлдэг. Тиймээс Ялалт бол киног зангидаж буй хамгийн чухал дүр юм. Цаашид Ялалт киног хэрхэн эргүүлэх нь сонирхолтой. Улмаар төмөр замын өртөөний хүүхдүүд том болцгоов. Өртөөндөө амьдрах замгүй болсон ах дүүс хотод ирснээр дараагийн ангиуд хөвөрнө. Амьдрал тэдний бодсон шиг байсангүй. Долоон ангийн турш олон ч зүйл болсон.

Нэг анги ч бай, олон анги ч бай ялгаагүй ихэнх монгол кинонуудад үзэгчдийг уйдаахааргүй өрнөл дутагддаг. Харин “37-р точка” анги бүрийнхээ төгсгөлд үзэгчдэд хүлээлт үүсгэж чадаж байгаа нь тэдний хамгийн том амжилт юм.

Нэг үзэгдлийг олон талаас харуулсан, зураглал сайтай. Дүрүүдийн жүжиглэлт амьд. Харин зарим хэсэг, болон харилцан ярианд гарч буй зүй бус үг хэллэгээс харахад кинонд насны ангилал заах шаардлагатай.

Ардчиллаас хойш өсөж өндийсөн залуусын хувьд “37-р точка” дээр гарах 1970-1980-аад оны нийгэм бол шинэ зүйл. Яг л ийм “бүдэг бадаг” дурдгатал дээр маш сайн тоглолт хийж чадаж байгааг нь шүүмжлэх утгагүй. Нэг үгээр уг кинонд ганц л бодит зүйл бий. Тэр бол “Улаанбаатар” гэх нэр. Уран бүтээлчид “Улаанбаатар” нэр дор өөрсдийн түүхийг бүтээж байна гэсэн үг л дээ.

Ямар түүх бүтээх нь “Фантастик”-ын асуудал. Харин юуг таашаан үзэх нь үзэгчдийн сонголт. Гэвч одоохондоо үзэгчдэд “37-р точка”-аас өөр сонголт бий гэж үү. Тиймээс л уг киноны үйл явдал, дүрүүд ихэнх нь зохиомол, хэтрүүлэг ашигласан “уран сайхны” кино гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй. Киноноос нийгэмд хэлэх гэсэн ямар нэгэн санаа хайхаас илүүтэй жинхэнэ уран сайхан, уран бүтээл гэдэг утгаар нь хүлээн авч, үнэлэлт, дүгнэлт өгөх учиртай.

Тэдний сүүлийн үеийн уран бүтээлүүд нийгмийг байлдан дагуулсаар л байна. Уран бүтээлч үнэ цэнгүйдсэн нийгэмд тэд чанартай бүтээл хийх гэж эрмэлзсэнээрээ “Фантастик” хүчирхэг засаглал тогтоосон гэхэд нэг их хол зөрөхгүй. Тэдний засаглал бол кино зах зээл дэх том босго юм.

Хүмүүс киног олон талаар дүгнэдэг. Зарим нь үйл явдлыг задлан шинжилж, дараагийн ангид ямар юу гарахыг дотроо боловсруулдаг бол зарим үзэгчид утга санаа, үр дүнд нь илүү анхаарал хандуулдаг гэх мэт. Эцэст нь "37-р точка"-аас юу ч хүлээх хэрэггүй. Ямар ч түүх, ямар ч эмзэглэл, ямар ч ухаарал... Сул, тодоор өргөсөн дуу хоолой бүхэн кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Гол нь үзэхээ бүү зогсоо. Бүтээхээ ч бүү март. Дотоодын зах зээлд хэрхэн сэлэхээ мэдсэн уран бүтээлчид л Монголыг дэлхийд гарцтай болгоно гэдэгт итгээрэй.
 

Эх сурвалж: Долоо хоногийн "Толь" сонин

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Миний найз(1.75.228.159) 2020 оны 09 сарын 30

Сайн уу

0  |  0
ganaa(155.4.39.118) 2021 оны 03 сарын 30

BALAI HUDLAA KINOGOO AVAAD TAM RUUGAA ZAILAACHEEE

0  |  2
Gg(202.9.42.237) 2019 оны 10 сарын 30

Чаддаг юм бол өөрсдөө хийгээч. Худлаа хуцаад байх юм. Заавал та нарыг үз гэсэн юм уу.

0  |  0
Т(64.119.26.55) 2019 оны 10 сарын 30

Аймар том кинонуудтай зүйрлэдэг бна шд

1  |  0
ы(192.82.65.137) 2019 оны 10 сарын 30

Эхлээд хараалгүй кино хийж сурах хэрэгтэй

0  |  1
mn(202.131.243.186) 2019 оны 10 сарын 30

ЯАГААД ЦЭВЭР ФАНТААЗЛАЖ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ЗАЛУУЧУУД БОЛ БОЛЖ БАЙНА ӨӨ. ХАРИН АХМАД ЖҮЖИГЧДИЙН ХЭТ ДРАМЫЭ ХЭТРҮҮЛЭГТЭЙ ТОГЛОЛТ САЙН БУУЖ ӨГӨХГҮЙ Л БАЙНА.

2  |  1
иргэн(202.9.43.250) 2022 оны 08 сарын 12

КИНОНДОО МОНГОЛ НЭР ӨГЧИХСӨН БОЛ ҮЗЭХ Л БАЙЛАА

1  |  2
Lord(66.181.188.180) 2020 оны 05 сарын 12

Uzeh ch yumgui hevtej yamar ih muuldag yum be. Solongos savangiin duuri, malnuudad zoriulsan ineedmiin utgagui kinonuudaa arzaital ineegeed suuj bhdaa taarsan yumnuud. Mongol gsn yum bolgoniig doromjilson gadaadiihniig duuriasan yumnuud tegchiheed bi mongol gj shaah durtai

11  |  0
King(66.181.161.60) 2020 оны 05 сарын 12

Ta nar chine harin ysn ergu humuus we kinoniho neelt etriig uzsn yumu ene kinond bdit baidal bhku buren zohiomol kino gj bsiishd muulhaal bodhiin malnud

7  |  0
Өвөө эмээ нар(66.181.176.65) 2020 оны 05 сарын 12

Мэдэхгүй юм даа нээг их таалагдаад байгаа ч юм алга үздэг ч үгүй тийм их цус нөж зодоон бол бидний үед огт байгаагүй \nШүү

6  |  4
Зочин(81.193.128.48) 2020 оны 04 сарын 12

Ene zaoluuchuudad durtai,gehdee ene kino neg l bish ee,MGL arai ch iim baigaagui shuu. Uvuu emee aav eejeesee asuu.

3  |  3
Лхамаа(66.181.176.190) 2019 оны 11 сарын 02

Муу кино жүжигчид хэтэрхий давлиун байдлаар хэтрүүлж тоглоод киног үзэх хүсэлгүй болгоод байна сүүлийн үеийн энэ хэдэн жүжигчний тоглолтыг дарж өгөх найруулагч алга

4  |  4
Mongol(117.111.2.25) 2020 оны 05 сарын 12

Erguu dagznuud muulhaas oor yum medehgui mongoldoo anhni gej bolhoor olon angit kino shvv

6  |  0
Oogii (92.40.248.82) 2020 оны 04 сарын 12

Ednii kinonuud neg ih sur badruulj uursdiiguu reklamdsan tegeed bodit amidralaas tasarhai yu uguuleh geed baigaa ni medegdehgui shal sonin kinonuud baidag. Jujiglelt ene ter ni ch muu.

3  |  2
Хх(66.181.183.189) 2021 оны 04 сарын 05

Нэг юм гарч л байдаг.Тааруул харчаад нээх хүсэн хүлээсэн юм алга.Сонирхолтой зүйл ховор доо

1  |  0
irgen(192.82.69.171) 2020 оны 04 сарын 12

mod mongoloor duusdag gej unen yumaa yg solongos hubilbar

1  |  1
Bonne feee(178.197.233.240) 2019 оны 10 сарын 28

Bolj bna

1  |  0
irgen(122.201.31.83) 2019 оны 10 сарын 30

Zugeer Solongos kinonii muu huvilbar. Ene kinonii hajuud ”Soliod Eh” jinhen kino.

2  |  2
Bolor(66.181.161.84) 2019 оны 10 сарын 28

Bi uzdeggui

1  |  0
lol(202.21.109.140) 2019 оны 10 сарын 30

Garbage reviewers at it”s finest

1  |  0
Зүчин(203.91.119.42) 2020 оны 04 сарын 12

Энэ киног үзээд үзэгчид ямар ч сэтгэлийн таашаал авахгүй байхөө, монголд хэзээ ч байгаагүй орчин, хүмүүс үйл явдалууд гээп фантаз гэхэд арай л хийсвэр худлаа зүйлээр дүүрэн юмнууд хийх юм даа,

2  |  2
(202.179.25.221) 2020 оны 04 сарын 12

ENIIG ODOO URLAG GEH UU??,HUJAANUUDIN ZODOONTOI KINOG AMERIKED HUUHEDUUD NI CH TOOJ UZEHGUIDEE,

1  |  2
ө(124.158.110.82) 2020 оны 04 сарын 12

юун мэдэмхий гар ийм юм бичээ вэ. уран бүтээлчид зодоон, алаан, нус нөж, шорон гяндан биш нийгмийг ухааруулсан, гэгээрүүлсэн гэгээлэг кино хийгээч

2  |  1
Зочин(66.181.161.86) 2020 оны 04 сарын 12

монгол амьдрал арай л бишээ. Солонгос маягийн л дуураймал юм хийх юм. Ямар ч их зодоон нүдээн үл ойлголцол вэ? Тэр үед хүн хүнээ дээдэлдэг байсан. Ямаан омогтон цөөн, нялгансан зан ч байхгүй жинхэнэ монгол зан л байсан ш дээ.\n

4  |  1
LOL(202.179.25.221) 2019 оны 10 сарын 28

JUNGAA KINO

0  |  1
Ганхүү(202.126.88.208) 2020 оны 04 сарын 12

Уг кинонд дээр гарч буй үйл явдал нь зохиомол бно гэж бичэх естой тэхгүй 70-80 оны түүхийг харуулсан гэдэг буруу тийи юм бгаачгүй

5  |  1
Top