ӨНӨӨДӨР: “Экспорт Монгол 2019” олон улсын бизнес форум болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана

09.00 цагт 

  • “Корпорэйт” зочид буудалд “Экспорт Монгол 2019” олон улсын бизнес форум болно.
  • ЭМЯ-нд Үндэсний хөгжлийн газраас “Төсөл хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сургалт зохион байгуулна.

10.00 цагт 

  • “Blue Sky” зочид буудалд “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн одоо ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88099272

11.00 цагт 

  • ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд төрийн одон гардуулна. Утас: 88810818
  • Төрийн ордонд “Хамтдаа бүтээе-Хамтдаа хөгжье” уулзалт, зөвлөгөөн болно.
  • Монголын театрын музейд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

11.30 цагт 

  • “Үндэсний мэдээллийн төв”-д нийтийн тээврийн хөгжлийн төвөөс “Оч” төвөөс Нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.
  • Улаанбаатар (HUB) инновацын төвд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран байгуулж буй “Идэвхжилтийн төв”-ийн нээлт болно.

12.00 цагт 

  • Монгол, Туркын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн Мэлхийт хөшөөний дэргэд нийслэлийн Сүлдэт хуур эгшиглүүлэх, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674
  • Гэрлэх ёслолын ордонд Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон жил ханилсан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна. Утас: 88098294
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

13.00 цагт 

  • Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 251 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99107371

14.00 цагт 

  • Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд “Шударга ёс” хөтөлбөрийн үр дүнг танилцуулна. Утас: 99167127

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top