С.Зориг агсны хэрэг ба ОУПХ-ны тайлангаас ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангийн ерөнхий дүгнэлтээс ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг судалж, дүгнэлт гаргасан байдаг.


-С.Зоригийг 1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг байсан гэж үздэг.

-Тэрээр 1998 оны аравдугаар сарын  2-ны өдөр бусдын гарт амиа алдсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан бөгөөд алагдсан тэр өдөр нь Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчээр яригдаж байсан.

-Бараг 17 жилийн турш ахиц дэвшил гараагүй хэрэг дээр 2015-2017 оны хооронд гэнэт гурван сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ. Тэднийг С.Зоригийн аллагад оролцсон гэж хүлээн зөвшөөрүүлэхээр эрүүдэн шүүсэн гэдэг.

-Тэдэнд 23-25 жилийн хорих ял оноосон. 2017 оны гуравдугаар сарын 14, наймдугаар сарын 4-ний өдөр болсон Давж заалдах болон Дээд шүүхийн хурлаар ялыг хэвээр үлдээсэн.

-Өмнө нь байгаагүй үзэгдэл болж Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сард С.Зоригийн хэрэгт холбогдсон ихэнх бичиг баримтыг нууцаас гаргах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч нууцаас гарсан баримт бичгүүд олон нийтэд хаалттай, тэдний зөвхөн зарим нь талуудад үзэх боломжтой байгаа нь ахиц бага гарсныг харуулж байна.

-С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн /”ялтан”/ хоёртой нь зүй бусаар харьцаж, эрүүдэн шүүж буйг харуулсан нууц бичлэгийг 2019 оны гуравдугаар сард олон нийтэд үзүүлсэн.

-Шүүх хуралд алдаа, дутагдал гарсныг эрх баригчид нь хүлээн зөвшөөрсөн. Тэдний хэргийн дараагийн шатны үйл ажиллагаа явагдтал эмчлүүлэхээр хоёр ялтанг эмнэлэгт хүргэсэн.

-УИХ-аас шүүхийн томилгооны тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, хэд хэдэн гол албан тушаалтныг чөлөөлж, өөрчилсөн.

-С.Зоригийн хэргийн шийдвэрлэлтэд гарч буй чухал ахиц, тэдгээрийн ач холбогдлыг сайтар үнэлэхийн тулд Олон улсын парламентын холбооны арламент хүний эрхийн хороо УИХ-ын удирдлагын урилгаар Монгол Улсад томилогдон ажиллалаа. 

-Олон улсын парламентын холбооны Хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас С.Зоригийн хэрэгт Түр хороо байгуулан ажиллаж байгааг талархан хүлээж авч байна.

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн зохион байгуулагчдын /”Захиалагч”/ -ийг илрүүлэх ажиллагааг зохих ёсоор хянах, гурван ялтантай зүй бусаар харьцсан, тэднийг шүүхэд гарсан өмнөх зөрчлийг хэлэлцэхийн тулд Түр хороонд илүү эрх өгөх шаардлагатай гэж үзэж байна.

-Ялтнуудыг хуурамч нотолгооны үндсэн дээр эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж, ял эдлүүлж байсан гэж дүгнэх боломж бүхий өргөн хүрээний, ноцтой мэдээлэл ирсэн.

-Яллагдагчдын хоёрыг хилсээр ялласныг нийгэм зөвшөөрөөд байхад одоог хүртэл тэднийг хорьсон хэвээр байгаа нь ойлгомжгүй байна.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллаж, хэрэгт хариуцлага хүлээлгэх тодорхой баримт, нотолгоогүйгээр С.Зоригийн хэрэгтэй холбогдох хуулийн ямар нэгэн арга хэмжээнд ялтнаар татахгүй байхыг Монголын эрх баригчдад уриалж байна.

-Шүүхийн шийдвэрийн хуулбарыг (өгнө гэж өмнө нь бичгээр мэдэгдсэн ч) гаргаж өгөөгүйд болон аллагын “Захиалагч”-ийг мөрдөн олох үйл ажиллагаа өнөөг хүртэл нууц байгаад гүнээ харамсаж байна.

-Төлөөлөгчдөд шүүхийн шийдвэрийн орчуулгыг ирүүлж, холбогдох талуудад баримт бичигт нэвтрэх боломжийг олгон  нууцаас гаргах Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэхийг эрх баригчдад уриалж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(124.158.67.29) 2023 оны 04 сарын 21

Бас л Элбэгээг өмөөрөх буюу хам хэрэг илрэхээс айсан 2 хүн дор бичжээ.Зоригийн аллагыг зохион байгуулахгүй бол маргааш нь Ерөнхий сайд болчих гээд сандралд орсонЭлбэгдоржтонгууд аллагад Мөрөн,эсвэл тагнуулын гүйцэтгэх ажилтанг оролцуулсан.Эхний хутгалалт зүрхэнд орж хөдөлгөөнгүй болгож амжсан.Дараачийн 17 зүсэлт зүрх ажилгүй болсон хойно хийгдсэн,цус гараагүй байгаа юм.Одоо Элбэгээ Африкруу зугтана.Зугтахаас өмнө 3 хүнийг тонилгох учиртай М.Энхамгалан Зоригт/ДШ/Хурц энэ 3 аюултай гэрч, бусадтай нь Элбэгээ харьцаж байгаагүй мэдээж

0  |  0
erka(182.160.39.108) 2019 оны 10 сарын 23

ene hergiig zobhon elbegee sain medne barag zahialsan baih yagaad toriin terguuneesee buuhaasaa omno toriin buh huchiig ene muu ydarsan hoer irgend tohuulah ajilgaag mash huchtei hiilee shuu de deereesni hurtsad general tsol ogood mongol toroor jinhne togloj ogson muu hunii oromtsog

0  |  0
ЯАНА(182.160.32.145) 2019 оны 10 сарын 23

ОДОО БОЛТОЛ СУЛЛАХГҮЙ БАЙХЫГ БОДОХОД ЭНЭ ХЭД МУУ ЗОРИГИЙГ ХҮН ҮЗЭШГҮЙ МУУХАЙГААР АЛСАН НЬ БАТТАЙ БОЛЖ БАЙХ ШИГ.БААХАН АМАН ЯРИАГААР Л АЛААГҮЙ ГЭЭД БАЙДАГ.НОТОЛГОО АЛГА ШИВ.ЯМАР ТЭНЭГ НЬ ХҮН ТАМАЛЖ БАЙГААГАА КАМЕРЭЭР БИЧЭЭД ХҮЗҮҮНЭЭСЭЭ ООСОР ЗҮҮХЭВ?

0  |  0
Зочин(182.160.39.25) 2019 оны 10 сарын 23

Энд ганцхан ээдрээтэй асуудал байгаа.Эдгээр ялтнуудыг хилсээр шийтэгсэн гэдгийг хууль зүйн хяналтын хүрээнд бүрэн нотлох ёстой.Түүнээс биш ялтны амаар юмуу тодорхой бус баримтаар бас мөчид шийдвэрлэж болохгүй.Иймээс хэргийг ил болгож задлаж дахин шалгавал зохино.

0  |  0
Зочин(202.9.44.237) 2019 оны 10 сарын 23

захилгаар хүн яллаж хэлмэгдүүлсэн с.соёмбо-эрдэнэ тэргүүтэй муухай амвтдыг одоо яах вэ? хүн алахаас наагуур эрүүдэн тарчлааж хэрэг хүлээлгэж байхад тэдэнтэй эвссэн гэж ялладаггүй юм уу, тэр бузар соёмбо-эрдэнэ гэгч нарыг?

0  |  0
Top