Пакистаны Ерөнхий сайдыг шоронгоос эмнэлэг рүү хүргэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф өнгөрсөн 2018 онд авлигын хэргээр 10 жилийн хорих ял сонссон билээ. Тэгвэл өчигдөр /2019.10.21/ түүнийг шоронгоос эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Түүний цусны ялтас нь ихэссэний улмаас эмч нар эмнэлэгт яаралтай хүргэхээр шийдвэрлэсэн талаар “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Цусны ялтас нь ихсэх болсон шалтгаан нь түүний хэрэглэж байсан эмтэй холбоотой гэж үзжээ.

Түүнчлэн өчигдөр экс Ерөнхий сайдын хүргэнийг баривчилсан байна. Хүргэн нь Пакистаны засаг захиргааг Наваз Шарифыг хордуулсан гэж үзэж байжээ.

Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф болон түүний охин Марьяам нарыг авлигын гэмт хэрэгт буруутгадаг юм. Шарифын гэр бүл “Аль-Азизиа” гангийн үйлдвэрийг худалдаж авсантай холбоотойгоор мөнгө шамшигдуулж, оффшор дахь мөнгөө нуун дарагдуулсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top