Трамп Канадын Ерөнхий сайдад баяр хүргэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн нам парламентын сонгуульд ялалт байгуулсан билээ. Гэхдээ Либерал нам парламентад үнэмлэхгүй суудлыг авч чадаагүй талаар Сонгуулийн комиссоос мэдээлжээ. Либералууд 158 тойрогт тэргүүлсэн бол консервативууд 119 тойрогт дэмжлэг авсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Жастин Трюдод парламентын сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ. “Гайхалтай, хэцүү ялалт байгуулсанд баяр хүргэе. Канад улс сайн удирдагчтай. Тантай манай хоёр орныг сайжруулахад хамтран ажиллахыг тэсэж ядан хүлээж байна” гэж Доналд Трамп “Twitter”-тээ бичсэн байна.

Жастин Трюдогийн эрх баригч Либерал нам цөөнхийн Засгийн газар байгуулахын тулд “түнш хайх” хэрэгтэй болж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top