Канадад Трюдогийн Либерал нам ялалт байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эрх баригч Либерал нам тус улсад болсон парламентын сонгуульд ялалт байгуулж, цөөнхийн засгийн газар байгуулахаар болжээ.

Канадын Үндэсний сонгуулийн комиссын урьдчилсан мэдээгээр, Либерал нам 338 сонгуулийн тойргоос 156-д нь ялалт байгуулжээ. Эрх баригч намын гол өрсөлдөгч Консерватив нам 121 суудал авчээ. Олонх буюу 170 суудал авч чадаагүй Трюдогийн нам цөөнхийн засгийн газрыг бүрдүүлэхийн тулд түнш хайх болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top