СУДАЛГАА: Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Британийн эрүүл мэндийн ажилтны холбооноос явуулсан судалгаагаар хэрэв 20-иод наснаас таргалж эхэлбэл 40 насны сүүлээр нөгөө ертөнцийг зорих өндөр магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоогджээ. Сүүлийн 10 жилийн турш явуулсан судалгаанд нийтдээ 40.5 мянган хүн хамрагдсан байна.  Судалгаанд хамрагдсан 40.5 мянган хүний 47 хувь нь 40-50 насанд нас барах магадлалтай байсан бол 22 хувь нь маш өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах бөгөөд 30 насны сүүлээр нас барах магадлал нь улам нэмэгдэж байжээ.

Таргалсан хүмүүсийн дийлэнх нь жингийн илүүдлээс шалтгаалсан зүрх судасны архаг эмгэг, цусны бүлэгнэлтээр туранхай хүмүүсээс даруй дөрөв дахин илүү өвчилж байсан аж. Хэрэв уншигч та эрт үхэхгүй гэж бодож байвал биеийн тамир дасгал хөдөлгөөн хийхээс гадна 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж хэвшээрэй. Түүнчлэн архи, тамхины хэрэглээгээ хязгаарлаж өлөн элгэн дээрээ кофе уухгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Дэлхий даяар жингийн илүүдлээс шалтгаалсан зүрх судасны өвчлөлөөр 15 секунд тутамд нэг хүн нас бардаг гэсэн базаахгүй судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Ирэх 2020 оноос ДЭМБ-ийн боловсруулсан баримт бичгийн дагуу улс, орнуудыг жингийн илүүдлээс урьдчилан сэргийлэхэд уриалж Засгийн газарт нь албан бичиг хүргүүлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolort(172.58.43.22) 2019 оны 10 сарын 20

Ene mongoliin bolovsrol yostoi gutamshig boljee. Iim diplom uvurtulsun nusnuud alich salbart yalgaagui ajillaj bn geheer yaj mongol hugjih ve. Ee chaavas gemeer.

1  |  0
Top