“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралдаанаар охин болон хараат компаниуд төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, ажлын явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн ирэх оны бизнес төлөвлөгөө, төсөв боловсруулж байгаатай холбогдуулан цаашид анхаарах зүйлсийг сануулан, ажлаа эрчимжүүлэх талаар ТУЗ-ийн дарга Б.Ганбат компанийн удирдлагуудад үүрэг өгсөн байна.

Багануур болон Шивээ-Овоо уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах, эрчим хүчний нүүрсээр тасалдуулахгүй байх, уурхайнуудын хуримтлагдсан өр, авлагыг бууруулах чиглэлээр анхаарах ёстойг хурлаар шийджээ. “Эрдэнэс Монгол” ХХК өнөөдрийн байдлаар 12 охин болон хараат компанитай бөгөөд 2018 оны жилийн эцсийн мэдээллээр 260.2 тэрбум төгрөгийн орлого олж, 54.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн байна. Тус компани ойрын жилүүдэд үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор барьж, ашиглалтад оруулах юм. Одоогоор дээрх төслүүд судалгааны шатандаа явж буй билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top