Энх амьдралын баталгаа “Энканто оранж таун”

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна. 


Үнэ цэнээ үл алдах, үлгэр жишээ чанар бүхий бүтээн байгуулалтыг  сурталчлан таниулдаг “Үл хөдлөх” булан энэ удаагийн дугаартаа “Энканто Оранж таун”-ыг онцолж байна.


Хотын төвийн авто замын ачаалал, утаа униар, дуу чимээнээс алс, аж төрөн амьдрахад хэрэгцээтэй бүхнийг цогцлоосон “Энканто Оранж таун”-ы бүтээн байгуулалтын ололт амжилтыг танилцуулъя. Бид өмнөх дугаартаа “Энканто таур” төслийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бол энэ удаад тус төслийн үргэлжлэл “Энканто Оранж таун”-ыг онцолж байгаа юм. Хан-Уул дүүргийн VII хороо, Хатантуул голын хөвөөнд, үзэсгэлэнт Богд Хан уулаа тольдох боломжийг олгож буй тус бүтээн байгуулалтад дэлхийн хамгийн шилдэг чанартай гэсэн бүхнийг таны гэр бүлд сорчлон ашигласнаараа онцлогтой. Үүнээс гадна хүнсээ цуглуулахын тулд, хүүхдээ цэцэрлэг сургуульд өгөх гэж, фитнесст явж, саунд суух гэж хотын төвийг зорин түгжрэхгүйгээр энэ бүх үйлчилгээг авах боломжийг “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН” танд олгож байна.

Шинээр ашиглалтад орж буй орон сууцны захиалагчид нэн түрүүнд дэд бүтцийн асуудалд ихээхэн санаа зовнидог. Тэгвэл энэхүү эргэлзээтэй асуудлыг “Энканто Оранж таун” бүрэн шийдэж, эхний барилгаа ашиглалтад оруулан, оршин суугчдаа хүлээн аваад байгааг дуулгахад таатай байна.

Бидний ярьж заншсанаар Яармагийн хуучин эцэст байрлалтай “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН”-ны цогц бүтээн байгуулалтад дараах бүтцийг багтааж өгснөөрөө онцлог. Үүнд:

-Айл бүхэнд хүрэлцээтэй, монголын анхны хоёр давхар автомашины зогсоол

-Худалдааны салбарт тэргүүлэгч “Оргил супермаркет”-ийн сүлжээ дэлгүүр

-Хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоноглолтой Спорт заал

-Солонгос хэв маягийн алжаал тайлах саун, фитнесс заал, кофе шоп гэх мэт...   

Өрөөний зохион байгуулалтын хувьд, 51.28 мкв 2 өрөө, 48.66 мкв-60.70 мкв 3 өрөө орон сууцнуудаас сонголтоо хийх боломжтой.


БРЭНД ЦОГЦОЛСОН “БРЭНД”

Дэлхийн шилдэг брэндүүдийн, чанартай бүтээгдэхүүнээр “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН”-ыг бүрэн тоноглосон гэж хэлж болно. Тухайлбал, Герман, Итали, ОХУ, Чех, Швед, БНСУ-ын хамгийн шилдэг, дэлхийд үнэлэгдсэн материал хэрэгслийг орон  сууцны бүтээн байгуулалтдаа ашигласан учраас чанарын хувьд үнэхээрийн гайхалтай болсон аж.


СОЛОНГОС ХЭВ МАЯГИЙН АЛЖААЛ ТАЙЛАХ САУН

Алдартай Хинуки модон саун, халуун хүйтэн жакуза, босоо суугаа шүршүүрээс бүрдэх Солонгос хэв маягийн алжаал тайлах саун танай гэр бүлийг угтах болно. Жакузаны хувьд Германы №1 “Prominent” брэндийн ус цэвэршүүлэгчийг ашигладаг тул эрүүл мэндийн шаардлагад бүрэн нийцсэн хамгийн цэвэр тунгалаг усыг танд зориулах юм.


ЭРДЭНИЙН ЧУЛУУН ӨРГӨӨ

Ханиад томуу элбэг байгаа өвлийн уриралд өвчнөө анагааж, цусны эргэлтээ сайжруулан, нойргүйдлээ эмчлэх эрүүл мэндэд нэн тустай үйлчилгээг Эрдэнийн чулуун өргөөнд цогцлоосон үйлчилгээ үзүүлэх болно. Гималайн давсан өрөө, Хүчилтөрөгчийн өрөө, Хүүхдийн өрөө, Амралтын өрөөнүүдээс бүрдсэн тус бүтээн байгуулалтад амрангаа цогц массажны үйлчилгээ авч, алжаалаа тайлах боломжтой.

Дашрамд өгүүлэхэд Гималайн давс нь хүний биед хэрэгтэй 84 төрлийн байгалийн эрдэст бодис агуулдаг болохыг нарийн судалсан төслийн багийнхан таны гэр бүлийг эрүүлжүүлэх “Гималайн давсан өрөө”-г байгуулаад байгаа юм.  Гималайн улаан давс нь биеийн усыг тэнцвэржүүлж, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд үе мөчний өвчин болон амьсгалын замын өвчний үед энэхүү өрөөнд суух нь эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах “ид шидтэй” аж.


ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН СПОРТ ЗААЛ


Хүн бүр спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болсон өнөө үед оршин суугчид руугаа чиглэсэн зөв шийдэл бол яахын аргагүй иж бүрэн тоноглогдсон спорт заал юм. Хэрвээ та “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН”-ы оршин суугч бол аль нэг сургууль, албан байгууллагын спорт заал руу залгаж цаг аван, хайран цагаа хотын түгжрэлд өнгөрөөлгүй бэлтгэлийн хувцсаа үүрээд л гарахад болно. Учир нь “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН”-д FIFA-гийн стандартыг хангасан TARAFLEX брэндийн шал, SPALDING брэндийн сагсан бөмбөгийн тоноглол, YAMAHA брэндийн хөгжим, онооны самбар, үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих, угаалга хийх иж бүрэн өрөөнүүдээс бүрдсэн цэвэр цэмцгэр орчинг бий болгож чаджээ.


ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ФИТНЕСС ТӨВ

Солонгосын алдарт EGOJIN брэндийн тоног төхөөрөмж, хүчил төрөгч бүхий цэвэр цэмцгэр орчин, чадварлаг багш дасгалжуулагчтай чийрэгжүүлэх иога-фитнесс төвийг энд онцлохгүй өнгөрч болохгүй. Энэхүү төвөөр зөвхөн оршин суугчид үйлчлүүлэхийн сацуу хотын төвөөс зорьж очин үйлчлүүлдэг хүмүүс ч олон болоод байгаа ажээ. Эрүүл эрч хүчтэй амьдралын дүр төрхийг та бүхэн Энканто Оранж спорт цогцолбороос мэдрээрэй.


ЭНХРИЙ ҮРСИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН

Энх амьдрахын баталгаа бол яахын аргагүй энхрий бяцхан үрсийн тоглох орчноос эхэлнэ. Тиймээс ч төслийн хамт олон “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН”-ы хүүхдийн тоглоомын талбайг аюулгүй байхаар төлөвлөж, хүүхдийн биед сөргөөр нөлөөлөхгүй брэнд бүтээгдэхүүнийг ашиглажээ.

Хамгийн гол нь тоглоомын талбайг тойруулсон өндөр төмөр хашаатай бөгөөд хүүхдүүд хашаанаас гарахгүйгээр тоглож наадах боломжтой юм. Эцэг эхчүүдийн хувьд энэхүү бүтээн байгуулалтад ихээхэн сэтгэл ханамжтай байгаа гэсэн.

Эдгээр бүтээн байгуулалтыг цогцлоосон “Энканто” төслийн үргэлжлэл “ЭНКАНТО ОРАНЖ ТАУН”-ы эхний блок оршин суугчдаа хэдийнэ оруулаад эхэлсэн бөгөөд хоёрдугаар блок ирэх зургаадугаар сард дуусч, ашиглалтад орох ажээ.

Энх амьдралын баталгаа, их хотын бахархал болсон “Энканто оранж таун”-д эрхэм таныг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top