“Рио Тинто”-н төмрийн хүдрийн нийлүүлэлт таван хувиар өсжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

“Рио Тинто” компани гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар төмрийн хүдрийн нийлүүлэлт таван хувиар өссөн байна. Австралид циклон шуурганы улмаас тасалдаад байсан төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаа нь хэвийн болж, нийлүүлэлт нь III улиралд 86.1 тонн болж өсжээ. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан дүн юм.

“Рио Тинто” компанийн орлогынх нь дийлэнх хэсгийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн гарцын төлөвөө өнгөрсөн зургаадугаар сард бууруулсан юм. Түүнчлэн хөнгөн цагааны гарц 0.8 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар буурчээ. Рио Тинто компани хөрөнгө оруулагчидтай хамтран гарцаа нэмэгдүүлэх, геологи болон чулуулгын шинж чанарыг судлах ажиллагааг эрчимжүүлж гарц буурсан уурхайнуудад менежментийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа гаж Mining.com цахим хуудаст мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top