Ж.Одсүрэн: Манай компани хүн, байгаль хоёрын зохицлыг дээдэлдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №11, 12/ 511, 512 дугаараас онцолж байна. 


Насанд хүрсэн хүний өдөрт авах кальцийн зохистой хэмжээ нь 1000-1300 мг. Судлаачдын үзэж буйгаар Монгол хүмүүс өдөрт 300-400 мг кальцийг хоол хүнснээсээ авдаг бөгөөд үлдсэн кальцийнхаа хэмжээг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс олж авдаг аж. Харин ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл үлдсэн кальциа нөхөж чадах вэ. Үүний тухай ярилцахаар дэлхийн бизнесийн зах зээлийн шинэхэн өрсөлдөгч “Нью Калион” ХХК-ийн Монгол дахь салбарын Захирал Ж.Одсүрэнг зочноор урилаа.


-Юун түрүүнд компанийнхаа үйл ажиллагааны тухай танилцуулах хэрэгтэй байх. Ёстой нөгөө “будаг нь ханхалсан” шинэ компани байна шүү дээ?

-Монголд үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа тухайгаа яривал “будаг нь ханхалсан шинэ компани” гэж ойлгож болно. Харин дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргасан тухай яривал багагүй түүхтэй компани болсон байна. Тодруулбал, манай компани анх 1997 онд R&D ионжуулсан кальцийг гаргаж авснаараа тухайн үедээ “Байгальд ээлтэй бизнес эрхлэгч” болж байсан түүхтэй. Тийнхүү 2001 онд “Нью Калион” гэх энэхүү компаниа байгуулсан. Тухайн ондоо өндөр кальцитай бүтээгдэхүүнийг (будаа болон алим) цэвэр хөрсөнд байгальд ээлтэй бордоогоор бордож тариалах патентийн эрхийг авч, 2007 онд ионжуулсан кальцийг гаргаж авах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй болсон юм. Үүнийхээ үр шимд манай компани 2009 онд “Ногоон менежментийн тэргүүн байр”-ын эзэн болсон. 2010 онд цусан дахь сахарын хэмжээг бууруулах кальцийн будааны (sow rice) нэгдлийн патентийг мөн авсан. 2012 онд “Эс Эм И” байгальд ээлтэй бизнес, байгальд ээлтэй патентийн технологиор шалгарч, БНСУ-ын Ерөнхийлөгчөөс сайшаал хүртсэн. Мөн өнгөрөгч онд ISO 9001, ISO14001 гэрчилгээгээ гардан авсан гээд түүхэн замналын тухай цухас дурдвал ийм байна.

-Таны ярианд “байгальд ээлтэй бизнес, байгальд ээлтэй патент” гэж их дурдагдаж байна. Энэ талаар тодруулбал?

-Манай компани нь хүн, байгаль хоёрыг нэн тэргүүнд тавьдаг. “Шударга хамтын ажиллагаа” гэсэн уриан дор хойч үедээ цэвэр байгаль дэлхийгээ өвлүүлэн үлдээх шилдэг байгууллага болох зорилго тавин ажиллаж байна. Бид ямар нэгэн байдлаар байгалийг сүйтгэдэггүй, тэгсэн атлаа органик байгалийн бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөнд зориулан бүтээдэг. Энэ талаараа бид байгальд ээлтэй гэх тодотголыг авч байгаа.

-“Байгальд ээлтэй” ямар бүтээгдэхүүнийг, аль салбаруудад нийлүүлж байна вэ. Ганц хүнсний салбараар тогтохгүй юм байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Манай компани хүнснээс гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, далайн бүтээгдэхүүн болон усны салбаруудад хэдийнэ өөрсдийн байр суурийг эзэлсэн. Сүүлийн үед өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан “Байгалийн цэвэр хүнсний нэмэлт ионжуулсан кальци” үйлдвэрлэж байна.

Түүнчлэн манай байгууллага “Дэлхийн тариалангийн гол компани болох” ирээдүйн зорилгынхоо хүрээнд тариаланчдын чин хүсэлд нийцүүлэн газар тариалан эрхлэх, далайн бүтээгдэхүүн үржүүлэхдээ хүрээлэн буй орчны бохирдолд санаа зовохгүй байх боломжийг олгож байгаа. Тодруулбал бид үүнд зориулан цэвэр байгалийн гаралтай, байгальд ээлтэй бордоо, хоргүй жимс ногооны цэвэрлэгч, “Alkalion” нунтаг, кальци болон минералуудыг зах зээлд үйлдвэрлэн гаргасан.

“Alkalion” ионжсон кальци нь ургамалд ионжсон кальцийг шимэгдүүлэх үйлчилгээтэй бөгөөд хэт улаан туяа болоод төрөл бүрийн эрдэс бодисын дэмжлэгтэй бүтээгдэхүүн гэдгээрээ БНСУ-ын патенттай бүтээгдэхүүн юм.

-Хөрсний бохирдол асуудал болж буй өнөө цагт хөрсийг сэргээх байгальд ээлтэй бордоо үйлдвэрлэгдэж байгаа гэж сонсох таатай байна?

-Хоолны хомсдолын асуудалд ороод байгаа энэ үед хөрсийг сэргээх нь хамгийн зөв алхам. Тиймдээ ч дэлхийн олон орон энэхүү бүтээгдэхүүнийг маань сонирхож байна. Байгалийн гаралтай энэхүү бордоо нь хөрсөн дэх хүнд металлуудын байх хэмжээнээс нь давсан хүчлийг зохицуулдаг.

CNOPAL MASK - Арьсыг гүн чийгшүүлэн цайруулах органик эрдэст маск

-Бусад бүтээгдэхүүнүүдийнхээ талаар дэлгэрүүлбэл...?

-Тусгай технологиор гаргаж авсан ионжуулсан кальцитай хөрсний үржил шим сэргээгч гэж бий. Үүнийг бид хясаанаас гаргаж авдаг бөгөөд “Alkalion” байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ нь зургаан сарын турш өндөр температурыг тэсвэрлэх чадвартай. Мөн “Голд Си Эй” буюу тусгай технологийн дагуу ионжуулсан кальци болон 60 гаруй төрлийн минералын агууламжтай шингээх, үнэр дарах, саармагжуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд байгаа. Эдгээр нь мал аж ахуйн бүтээгдэхүүн дэх нян бактерийг устгаж, сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж авахад тустай. Бүтээгдэхүүний найрлагад орсон “Alkalion” нь 3000 гаруй далайн амьтны хорогдолтыг багасгаж, тоо толгойг нэмэгдүүлэхээс гадна усны чанарыг сайжруулна.

Гоо сайхны “CNOPAL MASK” нь арьсыг гүн чийгшүүлэн цайруулах үйлчилгээтэй бөгөөд 100 хувийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Энэхүү эрдэст маск маань арьсанд харшил өгөхгүй онцлогтой бөгөөд будаг нь шингэхгүй байгаа, арьс нь өнгөө алдсан, цэвэрлэсний дараа нүүр нь таталддаг, арьсанд нь үрчлээ үүссэн, нүхжилттэй болсон гэх мэт асуудлуудтай тулгарсан бүх хүн хэрэглэх боломжтой.

Харин “Арион” нь гал тогооны зориулалтаар ашиглагдах бөгөөд бүх төрлийн жимс, ногооны нян бактерийг устгана. Мөн Арион хамрын цацлага гэж бий. Энэ маань хамарт байх ёсгүй бактерийг устгаж, хамрын битүүг арилгахаас гадна тоос шороо бохирдлоос хамгаална. Арьсанд харшил өгөхгүй бөгөөд нярай хүүхдийн хамрын цэвэрлэгээнд санал болгодгоороо онцлогтой. Хүүхдийн Кашийн тухайд ионжуулсан калци болоод эрдсээр баяжуулсан, 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

-Танай хүнсний нэмэлт кальцийн талаар тодруулбал. Үүнийг бүх насныхан хэрэглэж болох уу?

-Ер нь кальцийг хангалттай хэмжээгээр авч чадаагүйгээс биеийн эсэргүүцэл муудаж, үе мөч янгинан, архаг үрэвслүүд идэвхжихээс гадна элэг, бөөр, аарцаг нуруугаар өвдөж, харшил, геморрой, хэт таргалалт явагдаж, бамбай булчирхай томорч, астма хөдөлж, толгой байнга өвддөг болдог. Үүгээр ч зогсохгүй хавдрын эсийн хөгжил хурдацтай явагддаг. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хүнсний нэмэлт ионжуулсан кальцийг үйлдвэрлээд байна. Олон төрлийн эрдэс агуулсан энэхүү бүтээгдэхүүн нь өөртөө ионжуулсан кальци, цайр, магни, кали, манган, төмөр, зэс, молибден гэх мэт 60 гаруй төрлийн эрдсийг агуулсан. Мөн энэхүү кальци нь хүчтэй алкалионы агууламжтай бөгөөд хүчлийг саармагжуулах шидтэй. Мэдээж бүх насныхан хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог, давуу талтай.

Арион Ионжуулсан кальцтай хамрын цацлага.

-Ионжсон кальци гэхээрээ яг ямар онцлог давуу талтай байна аа?

-Ионжсон кальци гэдэг маань далайн гаралтай нэгдлээс гаргаж авсан хоргүй бүтээгдэхүүн юм. Жар гаруй төрлийн эрдэст бодисыг энэхүү ионжуулсан кальциас авах боломжтой. Хүчтэй шүлтлэг шинж чанартай учраас биеийн хүчиллэгийг саармагжуулах үйлчилгээтэй. Чихрийн шижин, даралт ихдэх өвчтэй хүмүүст нэн тохиромжтой бүтээгдэхүүн. Мөн ходоодны хорт хавдартай хүмүүсийн хувьд ходоодны салст давхрагын эсүүд олшрохоос сэргийлж байдаг.

-Ингэхэд Монголоос гадна хэчнээн оронд салбараа нээгээд байна вэ?

-Манай компани АНУ-тай хамтран ажиллах гэрээ үзэглэж, тус улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар, тусгай зөвшөөрөлтэй газар дээр үйлдвэрийнхээ барилгыг барьж байгуулаад байна. Үүгээр ч зогсохгүй Шри Ланка болон Венесуэл рүү бараагаа нийлүүлэхээр төлөвлөж байна. Венесуэл рүү нийлүүлэхэд таван улс хамтран ажиллаж байгаа. Тун удахгүй Япон улс руу бараагаа нийлүүлэхээр төлөвлөж байна.

New calion  компанийн өөрсдийн тариалсан кальцитай будаагаар хийсэн хүүхдийн каша

-Сүүлийн асуултыг тавья. Ер нь “Нью Калион”-ны бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчдэд яагаад хэрэгтэй гэж?

-Монгол орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалд оршдог. Энэхүү онцлогтойгоо уялдаад иргэд эрдэс бодисын дутагдалд орох нь элбэг. Ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлоос үүдэлтэй эрдэс бодисын дутагдал их байдаг бөгөөд энэ үед зайлшгүй кальциар үүнийгээ нөхөх хэрэгтэй юм. Ингэхийн тулд ямар кальци хэрэглэх вэ. Мэдээж чанартай бөгөөд монгол хүний биед зохицох бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Бид бүтээгдэхүүнүүдээ тухайн улсын хүнд хэр зохицох вэ гэдгийг нарийн судалсны үндсэн дээр зарж борлуулдаг. Яг л энэ шалтгаанаар бид Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Манай монголчууд эртнээс цагаан идээгээ голчлон хэрэглэдэг байх үед дээрх асуудлууд бидэнд нэг их тулгардаггүй байж. Гэтэл даяаршсан өнөө үед цагаан идээний хэрэглээ огцом буурснаас элдэв өвчлөл нэмэгдэх болсон. Тиймээс энэхүү байдлыг өөрчилж, монгол хүн бүр эрүүл мэндээ анхааран биеэ хайрладаг болоход хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго юм.

Ярилцсан  О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top