Хөвсгөл, Завхан аймгийн нутагт газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр өчигдөр /2019.10.15/ Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлсөн байна.

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Оройн товгор” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т /Ө-48038/24//, У-95048/36/// өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгээс ирүүлсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Мэнгэбулаг” гэдэг газарт, сумын төвөөс баруун зүгт 71 км-т, /Ө-50021/00,0//, У-98019/48,0/// өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ.

Дээрх газар хөдлөлтүүд нь мэдрэгдсэн ч иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top