Петро Матад компани “Дэглий-1” талбайд туршилтын ажлаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компани “Дэглий-1” хайгуулын талбайд туршилтын үйл ажиллагаа эхэлсэн тухай мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сард “Дэглий-1” хайгуулын талбайд барилга угсралтын ажлаа эхлүүлж байснаас хойш ийнхүү анх удаагаа туршилтаа эхлүүлж байна. Туршилтын хугацаанд олборлолт хэрхэн явагдах, геологийн нөхцөл байдал, газрын тосны чанар зэрэг үзүүлэлтийг хэмжих юм. Компанийн мэдээллээс харвал энэ сард туршилтын ажил дуусах аж.

Матадын талд бүртгэлтэй хайгуулын XIX, XX талбайд төлөвлөгөөт өрөмдлөгийн ажил наймдугаар сарын сүүлээр эхэлж, одоо ч үргэлжилж байна. Хайгуулын лицензийн сунгалт зэргээс шалтгаалан өрөмдлөгийн ажил төлөвлөсөн хугацаанаас 20 гаруй хоног хоцорч эхэлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top