БНХАУ-ын нүүрсний импорт буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

БНХАУ-ын нүүрсний импорт есдүгээр сард 1.01 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх сарынхаас 4.9 хувиар буурсан байна. Тус улсын нүүрсний импорт сүүлийн долоон сарын турш дараалан өссөн ч ийнхүү өнгөрсөн есдүгээр сард буурчээ. Хэрэглэгчдийн эрэлт буурсан нь импорт буурахад гол нөлөө үзүүлжээ. Хятадын дотоодын зах зээлд ч томоохон цахилгаан станцууд нүүрсний өдрийн хэрэглээгээ 13 хувиар бууруулсан байна.

Гэхдээ БНХАУ-ын хувьд эхний есөн сарын нүүрсний импортыг нэгтгэн дүгнэвэл өөдрөг үзүүлэлт гарна. Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар 250.5 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оныхоос 9.5 хувиар өссөн үзүүлэлт аж. БНХАУ-ын Засаг захиргаа нүүрсний нийлүүлэлтэд хатуу хяналт тавих бодлогоо цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм. Хяналтын хатуу бодлогоос шалтгаалан тус улсын нүүрсний импорт үлдсэн гурван сард ч буурна гэж шинжээчид таамаглаж буй билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top