Коксжих нүүрсний экспортын үнийг буурууллаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Сангийн яам нэг тонн коксжих нүүрсний аравдугаар сарын экспортын дундаж үнийг 119.66 ам.доллар болгож  өмнөх сарынхаасаа бууруулжээ. Коксжих нүүрсийг Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд тонн тутамд нь 70 гаруй ам.доллароор борлуулж байгаа билээ. Дэлхий дахинд коксжих нүүрсний үнэ аажим буурах хандлага ажиглагдаж байгаа ч 2020 он гарсаар үнэ өсөх хандлагатай гэж шинжээчид таамаглаж байна.

БНХАУ-ын зах зээлд коксон нүүрсний үнэ 11 хувиар нэмэгдсэн бол Австралийн зах зээлд коксжих нүүрс өнгөрсөн сард 30 гаруй хувиар унасан нь өнгөрсөн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт юм. БНХАУ-д сүүлийн гурван жил коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Цаашид 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top