ДОРНОГОВЬ: Соёлын өдрүүдийн хүрээнд "Дорнын өнгө" үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Дорноговь аймгийн соёлын өдрүүд аравдугаар сарын 12-16-ны хооронд үргэлжилж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, Саран хөхөө театр ажиллажээ.

Соёлын өдрүүдийн хүрээнд "Дорнын өнгө" Дорноговь аймгийн музей сургалт судалгааны төв, Ноён хутагт Данзанравжаан музей, Дорноговь аймгийн номын ордоны ховор үзмэрүүд болон аймгийн уран бүтээлчид зураач, барималчдын уран бүтээлүүдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top