ЯПОН: Таван хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн сураггүй болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Японы нийслэл Токио хот болон бусад мужуудыг далайн хүчтэй хар салхи Хагибис дайран өнгөрсний улмаас бямба гаригт /2019.10.12/ таван хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн сураггүй болсныг албаныхан мэдээллээ. Мөн 100 гаруй хүн бэртэж, гэмтэн, Японы зүүн хойд бүсийн 41.000 өрх цахилгаангүй болсон байна. 

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Токио хот, Японы төв болон зүүн бүс нутгуудад тогтоосон онц байдлыг хэсэгчлэн цуцалж, хурдан галт тэрэгний үйлчилгээг явуулж эхэлжээ. 

Японы аврах алба Хагибис хар салхины улмаас үерт автсан газар нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top